Нийтийн тээврийн тоо, хүртээмжийг нэмэгдүүлэхийг үүрэг болгов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийтийн тээврийн тоо, хүртээмжийг нэмэгдүүлэхийг үүрэг болгов

/2022.10.03/: Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж өнгөрлөө.

Өнгөрсөн шуурхай зөвлөгөөн дээр Нийслэлийн Засаг дарга 10 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 82 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүрэг өгсөн. Энэ хүрээнд 27 чиглэлийн 1106 ажил хийхээр баталснаас 92 хувьтай хэрэгжиж байгаа юм. Мөн 2719 тонн давс, 2160 тонн бодис нөөцөлжээ. Нэмэлтээр 500 тонн давс, 2000 тонн бодис авна. Тусгай зориулалтын 35 тээврийн хэрэгслийг давс, бодис цацахад ашиглана.

Нийслэлийн хэмжээнд улс, нийслэл, орон нутгийн сангийн хөрөнгөөр 2017-2022 онд нийт 200 блок угсармал орон сууцыг дулаалжээ. Харин ашиглалтын шаардлага хангахгүй 344 орон сууц байна. Эдгээрийн 170-ыг дахин барих шийдвэр гарснаас 97 барилгад гүйцэтгэгч шалгараад байгаа бөгөөд 2703 өрхийн 21 барилга ашиглалтад орсон. Эрүүл мэндийн 26 байгууллагад их болон урсгал засвар хийсэн. 14 сургууль, цэцэрлэгийн барилгад засвар хийснээс гүйцэтгэл 95 хувьтай байна. Мөн Төсвийн хэмнэлтийн тухай хууль, түүний биелэлтийг хангах хүрээнд 40 байгууллагын 96 тээврийн хэрэгслийг татан төвлөрүүлжээ.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврыг өглөө.

Тухайлбал,

  • Хөрөнгө оруулалтаар хийж байгаа авто зам, тохижилт, инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлуудыг дуусгаж, ухсан нүх, эвдэрч гэмтсэн авто зам, явган зам талбайг нөхөн сэргээх, засварлах ажлаа чанартай гүйцэтгэж, хэрэгжилтэд хяналт тавих.
  • Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж, борлуулалтын цэгүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч ажиллах.
  • Авто замын хөдөлгөөн зохицуулагчаа нэмэгдүүлж, замын хөдөлгөөний дүрэм, журмыг баримтлуулах, хөдөлгөөнд соёлтой оролцуулах, “Өвөлд бэлэн үү” зэрэг нэгдсэн арга хэмжээг авч ажиллах.
  • Нийтийн тээврийн тоо хүртээмжийг өглөө, оройдоо нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарт анхаарах, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийлгэж, нийтийн тээврийн үйл ажиллагаа, техникийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах.
  • LRT, тойрог хурдны замын ажил гэх мэт том төслүүд эхлэх гэж байгаатай холбоотойгоор Хот байгуулалт хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын алба Замын хөгжлийн газар гэх мэт зөвшөөрөл олгодог байгууллагууд уялдаа холбоогоо сайн хангаж ажиллахыг тус тус үүрэг болгов.

Эх сурвалж: НЗДТГ

Барилгын ажлын зөвшөөрлүүдийг шалгалаа
Барилгын ажлын зөвшөөрлүүдийг шалгалаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.