Хөлбөмбөгийн тэмцээний үеэр 125 хүн амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөлбөмбөгийн тэмцээний үеэр 125 хүн амиа алджээ

125 killed in Indonesian football stadium crush | Otago Daily Times Online  News

/2022.10.03/: Индонезийн хөлбөмбөгийн тэмцээний үеэр 125 хүн амиа алдсан нь цэнгэлдэх хүрээлэнд болж байсан дэлхийн хамгийн аймшигтай үйл явдал болоод байна.

Бямба гарагийн орой Зүүн Жава мужийн Маланг хотын хөл хөдөлгөөн ихтэй цэнгэлдэх хүрээлэнд талбайн эзэн Арема FC баг өрсөлдөгчдөө хожигдсоны дараа энэхүү үйл явдал өрнөж эхэлжээ.

Цагдаа нар талбай руу дайран орж ирсэн хөгжөөн дэмжигчид рүү нулимс асгаруулагч хий цацсаны дараа үймээн самуун газар авч эхэлсэн байна.

Damaged police vehicles

Үймээн самуун тархах тусам олон мянган хүн Канжурухан цэнгэлдэх хүрээлэнгийн гарц руу гүйж нэгэн зэрэг гарах гэж оролдсоноос болж хүмүүс хүчилтөрөгчийн дутагдалд орж амьсгал нь боогдсон байна.

Дэлхийн Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жианни Инфантино "Энэ бол хөлбөмбөгтэй хамаарал бүхий хүмүүсийн хувьд хар өдөр, ойлгохын аргагүй эмгэнэлт явдал" гэж мэдэгдэв.

Нөхцөл байдал хурцадсаны дараа цагдаа нар олон тооны нулимс асгаруулагч хийгээр "тасралтгүй ойр ойрхон" буудсан гэж нэгэн гэрч ВВС-д ярьжээ.

Индонезийн албаны хүмүүс гамшигт амь үрэгдэгсдийн тоог эхэндээ 174 хүн гэж мэдэгдсэн ч дараа нь энэ тоог бууруулсан байна.

Ерөнхийлөгч Жоко Видодо Индонезийн дээд лигийн бүх тоглолтыг мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах хүртэл зогсоохыг тушаав.

A group of people carry a man after a football match

Индонезийн хөлбөмбөгийн холбоо (PSSI) мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлснээ мэдэгдээд энэхүү үйл явдлыг "Индонезийн хөлбөмбөгийн нэр хүндийг гутаасан хэрэг" гэв.

Тоглолтонд оролцож байсан 21 настай Мухамад Дипо Маулана ВВС Индонези агентлагт хэлэхдээ: Тоглолт дууссаны дараа Аремагийн цөөн хэдэн хөгжөөн дэмжигчид талбай дээр гарч талбайн эзэн багийн тоглогчидод эсэргүүцлээ илэрхийлсэн ч цагдаа нар тэр дор нь таслан зогсоож, "зодсон" гэжээ.

Дараа нь илүү олон үзэгчид эсэргүүцлээ илэрхийлж талбай дээр гарч, нөхцөл байдал хурцадмал болсон гэж дэмжигч хэлэв.

Тэрээр цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчид рүү нулимс асгаруулагч хий цацахыг 20 гаруй удаа сонссон гэж хэлсэн байна.

Muhamad Dipo Maulana

Дипо цэнгэлдэхээс гарахыг оролдох үед сандарч, амьсгал хурааж буй хүмүүсийг харсан гэжээ. Нулимс асгаруулагч хийнд өртсөн хүүхэд, хөгшид олон байсан гэж гэрч нэмж хэлэв.

Ташрамд сонирхуулахад:

  • 1964 онд Лимад болсон Перу-Аргентины олимпийн эрхийн төлөөх тоглолтын үеэр гамшгийн улмаас нийт 320 хүн амиа алдаж, 1000 гаруй хүн шархдаж байжээ.
  • 1985 онд Бельгийн нийслэл Брюссель хотын Хейсел цэнгэлдэх хүрээлэнд Европын цомын финалын тоглолт болох Ливерпүүл (Англи) болон Ювентус (Итали) багуудын тоглолтын үеэр хөгжөөн дэмжигчид хананд дарагдаж, улмаар 39 хүн нас барж, 600 хүн шархаджээ.
  • Их Британид 1989 онд Шеффилд хотын Хиллсборо цэнгэлдэх хүрээлэнд "Ноттингем Форест"-ын эсрэг хийсэн Английн цомын хагас шигшээ тоглолтонд "Ливерпүүл"-ийн 97 хөгжөөн дэмжигч амь насаа алдсан юм.

Эх сурвалж: ВВС

Н.Цэнгэлсайхан: Зөөлөн ур чадвараа хөгжүүлснээр илүү цаг хэмнэж, үр бүтээлтэй байх боломжтой
Н.Цэнгэлсайхан: Зөөлөн ур чадвараа хөгжүүлснээр илүү цаг хэмнэж, үр бүтээлтэй байх боломжтой
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.