ОХУ-ын жуулчдын тоо нэмэгдсээр байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-ын жуулчдын тоо нэмэгдсээр байна

Better than killing people': Russians flee into Mongolia

/2022.10.03/: Монгол Улсад аяллаар ирэх жуулчдын тоо эхний 8 сарын байдлаар 168,890-д хүрч, эдийн засагт оруулах хувь нэмэр нь 172 сая ам доллар буюу хагас их наяд төгрөгт хүрээд байна.

Жилийн бүр Монгол Улсад аялах жуулчдын 30-40 орчим хувийг ОХУ-ын жуулчид эзэлдэг бөгөөд энэ оны 8 сарын байдлаар 79 мянган жуулчин ирсэн нь нийт жуулчдын 46 хувийг эзэлж байна.

ОХУ-д үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор манай улсыг зорин ирэх Оросын жуулчдын тоо огцом нэмэгдэж буйтай холбогдуулан аялал жуулчлалын тур оператор компаниуд үйл ажиллагаагаа дахин төлөвлөх, зочид буудал, жуулчны баазууд тогтвортой ажиллах, орон нутгийн удирдлага, үйлчилгээний байгууллагууд жуулчдын зан төлөвт нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч, шат дараатай ажлуудыг салбарын байгууллагуудтай хамтран хийж гүйцэтгэж байна.

Эх сурвалж: БОАЖЯ

НАТО-гийн 9 орны ерөнхийлөгч Украиныг гишүүнээр элсүүлэхийг дэмжиж байна
НАТО-гийн 9 орны ерөнхийлөгч Украиныг гишүүнээр элсүүлэхийг дэмжиж байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.