В.Путин: Украины 4 муж Оросын нэг хэсэг болсныг ЗАРЛАЖ БАЙНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

В.Путин: Украины 4 муж Оросын нэг хэсэг болсныг ЗАРЛАЖ БАЙНА

/2022.9.30/ ОХУ өөрийн эзэлж авсан Луганск, Донецк, Запорож, Херсон мужуудад Оросыг өөртөө нэгдэх эсэх бүх нийтийн санал асуулгыг явуулсан билээ.

Санал асуулгын дүн гарсныг В.Путин албан ёсоор зарлалаа. Тэрээр:

Оросын Холбооны Улсын иргэд ээ!

Донецк, Луганскгийн иргэд ээ!

Санал асуулгын дүн гарлаа. Иргэд сонголтоо хийлээ. Луганск, Донецк, Запорож, Херсон мужийн иргэд ОХУ-ын муж болох сонголтыг хийлээ. Энэ гэрээнд бид гарын үсэг зурлаа. Энэ бол түүхэн нэгдэл. Цэргийн ажиллагааны улмаас амь үрэгдсэн бүх хүнд хүндэтгэл үзүүлье, тэд бол Оросын баатрууд.

ЗХУ-ын задралаас хойш төрсөн залуус, тэд өнөөдрийн нэгдлийг хүссэн. Энэ хүнд цаг үед тэд зөв сонголтыг хийлээ. ЗХУ-тай хамтдаа байсан түүхэн нэгтгэл, соёлоо хүсэж санасан хүмүүсийн хүч их.

Барууныхан ОХУ-ыг олон жижиг улс болгон хуваахыг хүссэн. Харин бид барууны ноёрхлыг устгалаа. Тэд биднийг тэнэг хүн мэт хүлээж авч байна. Бид соёл, хэлнийхээ төлөө тэмцсэн” гэв.

Ийнхүү үг хэлснийхээ дараа В.Путин Луганск, Донецк, Запорож, Херсон мужуудыг ОХУ-ын нэг хэсэг болгон хүлээн авах 4 зарлигт гарын үсэг зурлаа.

Мөн эдгээр дөрвөн мужийн захирагчидтай гар барин мэндчилэв.

Харин Луганск, Донецк, Запорож, Херсон мужуудад хийсэн санал асуулгыг Их Британи хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ Ерөнхий сайд Лизз Трасс илэрхийллээ.

Үг хэлэх үеэрээ В.Путин цөмийн зэвсгийн талаар дахин дурьдсан юм.

ЕХ: ОХУ нь дайныг даамжруулах шийдвэр гаргалаа

Украины дөрвөн мужийг хуурамч санал асуулгаар нэгтгэсэн хэмээн Европын холбоо буруушаалаа. Европын холбооны 57 улс өнөөдрийг хүртэл Украинд болж буй үйл явдлыг ажиглаж байсан. Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаас ОХУ-ыг "Украины мужуудыг хууль бусаар өөрийн улсад нэгтгэсэн" хэмээн үзэж, "Олон улсын эрх зүйн үндсэн дүрэм, ЕАБХАБ-ын зарчим, НҮБ-ын дүрмийг илт зөрчсөн үйлдэл" гэв.

Мөн В.Путины цөмийн зэвсгийн талаар дурьдсан илтгэл, энгийн иргэдийг дайнд албадан дайчилж байгаа зэрэг нь дайныг даамжруулж, олон сая хүний амь насанд заналхийлж буй үйлдэл гэлээ.

В.Зеленський: Бүх муж Украинынх хэвээр байх болно

Украинийн Ерөнхийлөгч Володимор Зеленський ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг үг хэлж байх зуур "Бүх муж Украинынх байх болно" гэдгийг илэрхийллээ. Тэрээр:

-Бүх зүйл бидний хяналтанд байгаа. Бид Украин улсынхаа газар нутгийг дайснаас чөлөөлсөөр байна. "Эм уух ёстой хүмүүс нь ууна биз". Бид тэдэнд анхаарал хандуулахгүй. Зөвхөн урагшаа. Украинчууд нэгдмэл хэвээр байгаа гэв.

Украинын арми Донецкийн зүүн хэсэг, Оросуудын байрлалд тулж ирээд байгааг мэдээлж байна.

НҮБ: Энэ санал асуулга бол ард түмний жинхэнэ хүсэл зориг БИШ

"ОХУ өөрийн эзэлж авсан нутаг дэвсгэртээ энэ санал асуулгыг явуулсан. Тэгчихээд үүнийгээ "Ард түмний хүсэл зориг" гэж хэлж болохгүй. Ийнхүү хуурмагаар санал асуулга явуулж, дүн гаргасан нь нөхцөл байдлыг улам хүндрүүлнэ" гэж НҮБ-ын ЕНБД А.Гутереш хэллээ. Тэрээр:

-ОХУ бол НҮБ-ын Аюулгүй байдлын таван гишүүний нэг. НҮБ-ын гишүүний орнуудыг харилцан хүндэтгэх ёстой улсуудын нэг. Луганск, Донецк, Запорож, Херсон мужуудуд явуулсан санал асуулга нь хууль ёсны бус. Олон улсын хууль эрхзүйг зөрчсөн хэрэг. Орчин цагийн дэлхийд байж болшгүй зүйл. Үүнийг яавч хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

Эх сурвалж: news.sky, cnn.com

Тагнуулын ерөнхий газраас СЭРЭМЖЛҮҮЛЖ байна
Тагнуулын ерөнхий газраас СЭРЭМЖЛҮҮЛЖ байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.