Тагнуулын ерөнхий газраас СЭРЭМЖЛҮҮЛЖ байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тагнуулын ерөнхий газраас СЭРЭМЖЛҮҮЛЖ байна

/2022.9.30/ Цар тахлын хөл хорио тавигдсанаас хойш Зүүн хойд азийн улс орнуудад 20-35 насны залуус хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болж, амь нас эрүүл мэндээрээ хохирох явдал эрс нэмэгджээ.

Тиймээс Тагнуулын ерөнхий газраас "Хөдөлмөрийн таатай нөхцөл амлаж, өндөр цалинтай ажилд зуучилна гэх худал мэдээлэлд автахгүй" байхыг сэрэмжлүүллээ. Цахим орчинд "Англи, хятад хэлчний орчуулагч, хүний нөөцийн мэргэжилтэн, оператор зэрэг ажилд өндөр цалинтай авна" гэх хуурамч мэдээллийг оруулж, иргэдийг татах болжээ.

Тухайлбал, газар нутгийн зарим хэсэг нь дотоодын зөрчилдөөний улмаас зэвсэгт босогчдын мэдэлд ороод байгаа Мяньмар улсын КК парк гэх газар Монгол Улсын тодорхой тооны иргэд хохирогч болоод байгаа ажээ. Тус паркаас гадны улс орнууд өөрийн орны иргэдээ буцаан татах үйл ажиллагааг явуулж байгаа боловч зэвсэгт босогчдын мэдэлд тус газар нь байгаа тул удаашралтай, нөхцөл байдал хүнд байгааг дурьдаж байна.

Сэрэмжлүүлгийг бүрэн эхээр нь хүлээж авна уу.

Хойлог шувууг агнавал эрүүгийн хариуцлага хүлээнэ
Хойлог шувууг агнавал эрүүгийн хариуцлага хүлээнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.