Энгийн гадаад пасспорт захиалахад цээж зураг шаардлагагүй болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энгийн гадаад пасспорт захиалахад цээж зураг шаардлагагүй болжээ

Хууль бусаар гадаад паспорт гаргасан УБЕГ-ын улсын байцаагчийг саатуулжээ

/2022.09.29/: Монгол Улсын иргэн Үндэсний энгийн гадаад паспорт, Монгол Улсад буцах болон хил нэвтрэх үнэмлэх авахдаа холбогдох баримт бичгийг бүрдүүлж өөрт ойр байрлах Улсын бүртгэлийн хэлтэст ханддаг байсан.

Тэгвэл Улсын бүртгэлийн ерөнхий газар 2022 оны есдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн иргэнээс Үндэсний энгийн гадаад паспортны захиалга авахдаа цээж зураг шаардахгүйгээр тухайн хэлтсийн бүртгэлийн ажилтан өөрөө цээж зурагаа авч бүртгэлийн системдээ оруулан үйлчилгээ үзүүлэхээр болжээ.

Тодруулбал иргэний үнэмлэх, 16-аас доош настай бол төрсний гэрчилгээ болон мэргэжлийн зурагчнаар авсан цээж зураг зэргийг бүрдүүлж очдог байсан.

Тэгвэл мэргэжлийн зурагчинд авхуулсан зураг шаардахгүйгээр шууд харьяа нэгжид очиж үйлчлүүлэх боломжтой болж байгаа бөгөөд иргэдэд чирэгдэл учруулахгүй байх, цаг зав болоод санхүүд нь тодорхой хэмжээний хэмнэлтийг бий болгох үүднээс дээрх үйлчилгээг нэвтрүүлж байгаа аж.

Үндэсний энгийн гадаад паспорын үйлчилгээний хураамжийг Төрийн банкны тусгай дансанд төлөх, мөн заавал банк орох шаардлагагүйгээр Гэрэгэ системийг ашиглан төлөх боломжтой болжээ.

Эх сурвалж: УБЕГ

М.Батболд: Төсвийн аргачлалаа өөрчлөхгүйгээр эрчим хүчний салбар ашигтай ажиллахгүй
М.Батболд: Төсвийн аргачлалаа өөрчлөхгүйгээр эрчим хүчний салбар ашигтай ажиллахгүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.