Оросын компаниуд тээврийн жолоочийн дутагдалд орж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оросын компаниуд тээврийн жолоочийн дутагдалд орж байна

ОХУ-д болж байгаа дайчилгааны улмаас оросын зах зээлд нийлүүлэгдэж байгаа бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх тээврийн жолоочийн дутагдалд орж байна гэв.

Үүнээс шалтгаалан хамгийн их хохирол амсах нь жижиг ложистикийн компаниуд байгаа аж.

SOTA Logistic-ийн арилжааны захирал Кирилл Латинский "Дайчлагдсан ажилтны албан тушаалд шинээр нэр дэвшигчдийг хайхад их хэмжээний санхүүгийн зардал шаардагдах бөгөөд дунд болон том бизнестэй өрсөлдөх бараг боломжгүй юм" гэж хэлэв.

Түүний хэлснээр жижиг тээврийн компаниуд өөрийн хөрөнгөгүйн улмаас гадны аюул заналхийлэлд зохих ёсоор хариу арга хэмжээ авч чадахгүй байна. Үүний үр дүнд ОХУ-д зарим төрлийн барааны нийлүүлэлт тасалдах аюул нүүрлэнэ гэлээ.

Үүний зэрэгцээ, Оросын зарим бүс нутагт дайчилгааны сөрөг нөлөө аль хэдийн мэдрэгдэж байгааг FM Logistic-ийн бизнес хөгжлийн захирал Алексей Мисаилов тэмдэглэв. Тэнд салбарынхан жолоочгүйгээс тээврийн хэрэгслийн хомсдолд орж, үүний үр дүнд барааны нийлүүлэлт буурсан нь зарим төрлийн бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлжээ.

“Хүйтний улирал эхэлж, сэлбэг хэрэгслийн үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор ачааны тариф хэдийнээ өсч эхэлсэн байна. Цаашдын эрэлт хэрэгцээг нийлүүлэлт хангаж чадахгүй болох бөгөөд энэ нь ерөнхийдөө ложистикийн үнэ өсөхөд хүргэнэ” гэж Мисайлов дүгнэв.

Эх сурвалж: Газета

Монгол, Япон сурагчдын хамтарсан гэрэл зургийн үзэсгэлэн гарна
Монгол, Япон сурагчдын хамтарсан гэрэл зургийн үзэсгэлэн гарна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.