Монгол, Япон сурагчдын хамтарсан гэрэл зургийн үзэсгэлэн гарна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол, Япон сурагчдын хамтарсан гэрэл зургийн үзэсгэлэн гарна

/2022.09.29/: Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны урилгаар Япон Улсын Хоккайдо мужийн Хигашикава хотын удирдлага болон тус хотын дунд сургуулийн сурагчид, Японы гэрэл зургийн холбооны зочид төлөөлөгчид Монгол Улсад аравдугаар сарын эхээр айлчлах юм.


Хигашикава хот нь “Гэрэл зургийн соёл”-оор дамжуулж “Хот ба хөдөө”-ийн соёлын уялдаа холбоог эрхэмлэн хадгалсан, олон улсад нээлттэй, залууст ээлтэй хотыг бүтээх зорилгын дор хөгжлийн бодлогоо “Гэрэл зургийн хот” хэмээн тодорхойлж гэрэл зургийн олон улсын фестиваль, арга хэмжээг өргөн хүрээнд тогтмол зохион байгуулдаг юм. Энэ удаагийн айлчлалын хүрээнд монгол, япон сурагчдын хамтарсан “Oneness” гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, “Гэрэлт Ертөнц – 0.5 секундын зун” кино үзвэрийн нээлт болон бусад соёлын арга хэмжээг зохион байгуулах юм.

Эрэн сурвалжлагдаж байсан 1201 этгээдийг олж тогтоожээ
Эрэн сурвалжлагдаж байсан 1201 этгээдийг олж тогтоожээ
 
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.