Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 22 хоногий нөөцтэй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 22 хоногий нөөцтэй байна

/2022.09.26/: Улсын хэмжээнд есдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар А-80 автобензиний 50 хоногийн, АИ-92 автобензиний 22 хоногийн, АИ-95 болон ДТ-ний 29 хоногийн нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд АИ-92 автобензиний 16 хоногийн, АИ-95 автобензиний 31 хоногийн, ДТ-ний 40 хоногийн хэвийн нөөцтэй байна.

Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 17,096 тн, хангайн бүсэд 5,430 тн, төвийн бүсэд 24,534 тн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 8,085 тн.

Манай улс он гарсаар нийт 1,336.1 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 28.2 мян.тн, АИ-92 автобензин 426.2 мян.тн, АИ-95/98 автобензин 18.6 мян.тн, ДТ 679.9 мян.тн, онгоцны түлш 25.7 мян.тн, Жет А-1 24.1 мян.тн, бусад 133.3 мян.тн байна.

Эх сурвалж: АМГТГ

Apple Энэтхэг, Вьетнам дахь үйлдвэрлэлээ нэмэгдүүлж магадгүй
Apple Энэтхэг, Вьетнам дахь үйлдвэрлэлээ нэмэгдүүлж магадгүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.