Apple Энэтхэг, Вьетнам дахь үйлдвэрлэлээ нэмэгдүүлж магадгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Apple Энэтхэг, Вьетнам дахь үйлдвэрлэлээ нэмэгдүүлж магадгүй

Apple likely to move 25% iPhone production to India by 2025: JP Morgan |  Zee Business

Apple компани нилээн хэдэн жилийн өмнөөс ухаалаг төхөөрөмжүүдээ угсрах үйлдвэрийг Энэтхэг болон Вьетнамд байгуулж, БНХАУ-аас үйлдвэрлэлийн хувьд хараат байдлаа багасгаж байгаа билээ.

JP Morgan банкны шинжээчдийн саяхны дүн шинжилгээнээс үзвэл ирээдүйд энэ хоёр улсыг Apple компани үйлдвэрлэлийн гол төвүүдээ болгох магадлалтай байна гэжээ.

Өнгөрсөн лхагва гарагт JP Morgan банкнаас харилцагчиддаа илгээсэн тайланд Apple компани iPhone 14 утасны угсралтын 5 хувийг Энэтхэг улс руу энэ он дуусахаас өмнө шилжүүлж, 2025 он гэхэд нийт iPhone утасныхаа 25 хувийг тус улсад үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа талаар дурдсан байна.

Харин Вьетнам улс 2025 он гэхэд бүх iPad, Apple Watch загварын 20 хувийг, MacBook компьютерийн 5 хувь, AirPods чихэвчийн 65 хувийг дангаар үйлдвэрлэх болно гэсэн таамаглал мөн дэвшүүлжээ.

Энэтхэг улс сүүлийн жилүүдэд улсын төсвөөс татаас өгөх замаар Foxconn, Wistron зэрэг томоохон компаниудаас хөрөнгө оруулалт татаж, хамтарсан үйлдвэрүүд байгуулж эхэлсэн бөгөөд томоохон үйлдвэрлэгч гүрэн болохоор зэхэж буй. Гадаадын хөрөнгө оруулалт, технологи нь тус улсын хямд ажиллах хүч, боловсон хүчний сайн хөрсөн дээр нутагшиж чадвал Энэтхэг улс үйлдвэрлэлийн хувьд тун таатай бүс нутаг болж чадна гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.

Apple's Assemblers Are Looking To Shift Some Operations From China To India

Apple компанийн хамгийн том өрсөлдөгч Samsung ч мөн адил Энэтхэгийг үйлдвэрлэлийн томоохон зангилаа болгон хөгжүүлэх сонирхлоо илэрхийлж, хамгийн том үйлдвэрүүдийнхээ нэгийг бариад буй. Гэхдээ Энэтхэгийн дотоодын гар утасны зах зээл дээр Хятадын Xiaomi компани борлуулалтаараа тэргүүлж, Oppo, Vivo, OnePlus зэрэг Хятад компаниуд удаалж байгаа ба тэдний зарим нь Энэтхэгт цөөнгүй гар утас, ухаалаг төхөөрөмжөө угсарч байгаа юм.

Google компани ч мөн энэ жишгийг дагаж, Pixel ухаалаг гар утасныхаа үйлдвэрлэлийн нэг хэсгийг Энэтхэг рүү шилжүүлж байгаа нь хэдхэн хоногийн өмнө тодорхой болсон. Мөн сүүлийн хоёр жил утасныхаа шинэ загварыг албан ёсоор Энэтхэг улсад зараагүй байсан бол энэ удаад удахгүй гарах Pixel 7 загвараа Энэтхэгт албан ёсоор худалдаалах юм байна.

Хэдийгээр Энэтхэгийн зах зээл дээр борлуулалтын өчүүхэн хувийг эзэлдэг ч Apple компани тус улсад хийх хөрөнгө оруулалтаа сүүлийн 5 жилийн дотор мэдэгдэхүйц өсгөжээ. Хоёр жилийн өмнө онлайн Apple Store Энэтхэгт нээж байсан Apple компани энэ удаа цахим бус биет дэлгүүрээ нээхээр ажиллаж байгаа гэдгээ олон нийтэд мэдэгдээд байгаа.

Foxconn Said to Use Forced Student Labor to Make iPhones - The New York  Times

Foxconn компани Энэтхэг дэх Apple-ийн угсралтандаа 20000 ажилтан аваад байгаа бол Хятад дахь Apple-ийн угсралтын үйлдвэрт 350 000 хүн ажилладаг гэж шинжээчид үзжээ.

Энэтхэгийн зах зээлд урьд өмнө нь голдуу түрүүчийн оны iPhone загварууд нийлүүлэгддэг байсан ч энэ жил Apple тус улсад үйл ажиллагаа явуулж буй цахилгаан барааны угсралтын үйлдвэрүүдэд хандаж, 2022 оны дөрөвдүгээр улиралд багтаан iPhone 14 Plus загваруудаа үйлдвэрлүүлэх хүсэлт гаргасан нь анхаарал татаж байгаа юм. Дөнгөж одоо Хятадад угсарч эхэлж байгаа iPhone 14 загварыг ердөө 2-3 сарын дотор Энэтхэгт угсруулах хүсэлт гаргана гэдэг нь яваандаа тус улс Apple-ийн үйлдвэрлэлийн гол төв болох боломжтойг харуулж байгаа хэрэг гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

Шинжээчдийн тайланд дурдсанаар “Apple зөвхөн iPhone 14 / Plus загваруудаа Энэтхэгт шилжүүлэн үйлдвэрлэж байгаагийн цаад шалтгаан нь iPhone Pro загваруудын камерыг үйлдвэрлэж, угсрагч нь АНУ-д байдаг, мөн АНУ-ын дотоодын зах зээлийн эрэлт өндөр байгаатай холбоотой. 2022 оны дөрөвдүгээр улиралд Apple Энэтхэг дэх үйлдвэрлэлээ багаар эхлүүлж, сардаа 1 сая гар утас угсрах төлөвтэй байгаа нь нийт үйлдвэрлэлийн 5 орчим хувь юм” гэжээ.

Apple iPhone, Amazon Echo Production Moving From China to India - Bloomberg

Гэхдээ ойрын хугацаанд Apple компанийн хувьд Хятад, Тайванийн үйлдвэрлэгч нар чухал байр суурьтай хэвээрээ байх бололтой. Тайванийн цахилгаан бараа үйлдвэрлэгчид болох Pegatron, Wistron зэрэг компаниуд олон сонголтуудаас ашигтайг нь илүүд үзэж, цахилгаан автомашин, сервер үйлдвэрлэхэд илүүтэй анхаарах болсон бол харин Hon Hai компани iPhone үйлдвэрлэх байр суурин дээрээ баттай зогсож байгаа юм. Хэрэв Apple үйлдвэрлэлээ Энэтхэг рүү нүүлгэвэл тус компанийн хувьд байдал ашигтайгаар эргэх болно.

Хятад улс дахь үйлдвэрүүд цаашдаа экспортод биш дотоодын хэрэглэгчиддээ л зориулж iPhone үйлдвэрлэдэг болох магадлалтай. Учир нь Тайванийн үйлдвэрлэгчид Энэтхэг рүү шилжиж байгаа, Вьетнамын үйлдвэрлэгчид мөн Тайвань, Хятадын эзэлж байсан олон улсын зах зээлд хөл тавьж байгаа зэргээс үүдэн дээрх таамаглалуудыг JP Morgan банкны шинжээчид дэвшүүлжээ.

Эх сурвалж: techcrunch

ОХУ-ын хаях цөмийн зэвсэг нь хамгийн багадаа Хирошимад хаясантай тэнцэнэ
ОХУ-ын хаях цөмийн зэвсэг нь хамгийн багадаа Хирошимад хаясантай тэнцэнэ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.