Америк доллар эхлээд еврог одоо фунтийг залгиж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Америк доллар эхлээд еврог одоо фунтийг залгиж байна

How Everyone Is Affected As Pound Falls To Lowest Level Against Dollar  Since 1985 | HuffPost UK Politics

/2022.09.26/: Өнөөдөр Британийн фунт стерлинг 4 хувиас илүү унаж 1.035 ам.доллартай тэнцэж, түүхэн дэх хамгийн их уналтыг үзүүллээ.

Ази болон Австралийн бирж өнөөдөр нээгдсэн бөгөөд баасан гарагаас хойш 2.6 хувиар буурч байсан фунт стерлинг ирэх саруудад ам.долларын ханштай тэнцэж магадгүй гэсэн таамаглалаас болж ийнхүү унажээ.

Их Британийн Сангийн яамны канцлер Кваси Квартенг баасан гарагт Их Британи сүүлийн 50 жилийн хугацаан дахь хамгийн том татварын хөнгөлөлт үзүүлэхээ зарласны дараа урьд нь хэзээ ч болж байгаагүй валютын уналт боллоо.

Корпорацын татварыг нэмэгдүүлэх төлөвлөгөөг цуцлах, банкируудын урамшууллын дээд хязгаарыг бууруулах зэрэг татварын шинэчилсэн төсвийн арга хэмжээг сөрөг хүчний Лейборист нам шүүмжилж, Канцлерын Консерватив намын гишүүд хүртэл шүүмжилсэн байна.

Торигийн канцлер асан лорд Кен Кларк ням гарагт татвар бууруулж байгааг шүүмжилж, энэ нь фунтын уналтад хүргэж болзошгүй гэж мэдэгджээ.

Нэгдсэн Вант улсын Лондон хотод 2022 оны наймдугаар сарын 23-нд инфляци болон амьжиргааны өртөгийн хямралыг харуулсан бэлэг дурсгалын зүйлүүдийг нэг фунтээр зардаг байсан бэлэг дурсгалын лангуу одоо 1.50 фунтээр зарж байна.

Их Британийн эдийн засаг унасантай холбоотойгоор фунт стерлинг сүүлийн 37 жилийн доод түвшинд хүрэв.

Эдийн засгийн хэд хэдэн мэдээлэл сул гарж байгаа ч эдийн засаг цаашид яах нь тодорхойгүй байгаа үед ам.долларын ханш огцом өссөн нь фунтын ханшийг унагав.

37 жилийн өмнө 1985 оны хоёрдугаар сарын 25-нд 1 фунт стерлинг 1054 ам.доллартай тэнцэж байжээ.

Эх сурвалж: ВВС

Г.Нарантуяа: ОХУ-ын иргэд Монгол Улсад ОРОГНОЛ хүсэх ЭРХТЭЙ
Г.Нарантуяа: ОХУ-ын иргэд Монгол Улсад ОРОГНОЛ хүсэх ЭРХТЭЙ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.