Эрэн сурвалжлагдаж байсан 64 хүнийг ТЦА олж тогтоожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрэн сурвалжлагдаж байсан 64 хүнийг ТЦА олж тогтоожээ

May be an image of 2 people and road

/2022.09.26/: Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн системд гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрэн сурвалжлагдаж байсан хүн, тээврийн хэрэгслийг олж тогтоох чиглэлд хяналт шалгалтыг эрчимжүүлж ажилласны үр дүнд тус албанаас өнгөрсөн 14 хоногийн хугацаанд шүүхээс зарлуулсан 41 хүн, гэмт хэрэгт сэрдэгдэн шалгагдаж байгаа 19 хүн, зөрчил үйлдсэн 2 хүн, сураггүй алга болсон 1 хүн, эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байх хугацаандаа оргон зайлсан 1 оргодол, зарлан мэдээлэгдсэн 19 тээврийн хэрэгслийг тус тус шуурхай илрүүлж ажилласан байна.

Мөн өмнө бүртгэгдсэн байсан 12 гэмт хэргийг нөхөн илрүүлж, эзэн холбогдогчийг олж тогтоолоо.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар иргэн та гэмт хэрэг, зөрчлийн талаар олж мэдсэн зүйлээ холбогдох байгууллагад мэдээлэх, гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох талаар бусдаас шаардах, шуурхай мэдээлэх, нуун дарагдуулахгүй байх, цагдаа, хуулийн байгууллагатай хуулийн хүрээнд хамтран ажиллаж, туслалцаа үзүүлэх үүрэгтэй байдаг.

Иймд иргэн та ноцтой зам тээврийн осол, хэрэгтэй холбоотой бодит мэдээллийг 88106295, 99091581 дугаарт мэдээлэх боломжтой.

Эх сурвалж: ТЦА

Сургуулийн орчинд худалдаалж байсан хүнсний бүтээгдэхүүний 1004 зөрчлийг арилгуулжээ
Сургуулийн орчинд худалдаалж байсан хүнсний бүтээгдэхүүний 1004 зөрчлийг арилгуулжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.