/2022.9.26/ Дэлхийн хүн ам одоогоор 7,9 тэрбум гаруй байна.
Дэлхийн хүн амын тоо энэ оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр 8 тэрбумд хүрнэ гэдэг тооцооллыг хийгээд байгаа юм.
Улмаар 2030 он гэхэд дэлхий 8,5 тэрбум, 2050 онд 9,7 тэрбум, 2100 онд 10,4 тэрбумуулаа болох ажээ.
2021 оны байдлаар нэг эмэгтэй амьдралынхаа туршид дунджаар 2,1 удаа төрж байна. 2020 онд гарсан ковидын тахлын улмаас дэлхийн хүн амын өсөлт 1950 оноос хойш анх удаа нэг хувиар буурчээ.
Энэ оны байдлаар Энэтхэг болон Хятад улсууд дэлхий дээрх хамгийн олон хүн амтай улсын тоонд орж байгаа юм. Харин 2050 он хүртэлх өсөлтөд гол байр суурь эзлэх 8 орон байна. Эдгээр нь, Конго, Египет, Этиоп, Энэтхэг, Нигер, Пакистан, Филиппин, Танзани юм.
Эх сурвалж: reliefweb.int