Япон улс гадаадын жуулчдад тавьсан хоригоо цуцална
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Япон улс гадаадын жуулчдад тавьсан хоригоо цуцална

A crowd of pedestrians cross Tokyo's central Shibuya crossing

/2022.09.23/: Япон улс Ковидийн тахлын улмаас хоёр жил гаруйн хугацаанд хилээ хаасны эцэст вакцин хийлгэсэн гадаадын жуулчдад үүд хаалгаа нээхээр болжээ.

Зочид нэвтрэхийн тулд вакцины гурав дахь тунгаа хийлгэсэн гэдгээ нотлохоос гадна коюидын тестийн сөрөг хариутай байх шаардлагатай аж.

Хүлээгдэж буй аялагчдын урсгал нь засгийн газар болон орон нутгийн бизнесүүдэд таатай түлхэц үзүүлэх бөгөөд Японы иен сүүлийн зургаан сарын хугацаанд ам.доллартай харьцах хамгийн бага түвшиндээ хүрээд байна.

Ерөнхий сайд Фумио Кишида "Япон улс хилийн хяналтын арга хэмжээгээ сулруулж, АНУ-тай эн зэрэгцэх болно" гэж мэдэгдэв.

Ноён Кишида мөн аялал, зугаа цэнгэлийн паркийн үнэ, спортын арга хэмжээ, концерт зэрэгт хөнгөлөлт үзүүлэх дотоодын аялал жуулчлалын урамшууллын шинэ схемийг зарлав.

Дэлхийн гурав дахь том эдийн засаг нь Ковидийн эрүүл мэндийн асуудлаас болж хилээ хаасан Азийн сүүлчийн хүчирхэг орнуудын нэг байв.

Тус улсын нас баралтын түвшин дэлхийн хамгийн баян улсуудын дунд хамгийн бага, харин тус улсын вакцинжуулалтын түвшин хамгийн өндөр байна.

Японд тахлын өмнөх жил буюу 2019 онд 32 сая орчим гадаадын иргэн иржээ. Сүүлийн саруудад аялагчдад тавьсан хязгаарлалт нь олон гадаадын иргэдийг зорчиход саад болсон гэж тайланд дурджээ.

Эх сурвалж: ВВС

“Оюу толгой“ компаний орон нутгийн худалдан авалт 400 дахин нэмэгджээ
“Оюу толгой“ компаний орон нутгийн худалдан авалт 400 дахин нэмэгджээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.