/2022.09.23/: "Оюу толгой” компанийн “Ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн”-д 100 гаруй аж ахуйн нэгж оролцож байна.
“Оюу толгой” компани “Ханган нийлүүлэгч”-дийн үзэсгэлэн худалдааг найм дахь удаа амжилттай зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн үзэсгэлэн “Монгол Улсын хөгжил дэвшил болон уул уурхайн салбарт оруулж буй хувь нэмэр, ирээдүй” сэдвийн дор болж байна. “Ханган нийлүүлэгчдийн экспо”-д олны анхаарлыг татсан нэг үзмэр байсан гүний уурхайн орчныг бүрдүүлсэн хонгил байлаа. “Оюу толгой”-н бүлэг ордын нийт нөөцийн дийлэнх хувь буюу хамгийн агуулга сайтай хүдэр нь газрын гүндээ бий юм.
"Ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн”, салбарын сургалт мэдээллийн үеэр “Оюу толгой” компанийн Худалдан авалтын стратеги хариуцсан менежер Г.Батбаатар “Бид өнөөдөр 300 гаруй компани, аж ахуйн нэгжид төрөл бүрийн сургалт, мэдээллийг өгч ажиллаж байна.
“Оюу толгой” компанийн тухайд 10 төгрөгийн ашиг олох бүрдээ 9 төгрөгийг нь Монгол Улсын дотоодын зах зээлд буюу, ханган нийлүүлэгч, бусад шатны үйлдвэрлэгчдийг чадавхжуулах зэрэгт зарцуулдаг.
Тухайлбал, орон нутгийн хулдалдан авалт 2010 онд хагас сая ам.доллар байсан бол өнгөрсөн 2021 оны сүүлээр 216 сая ам доллар буюу 400 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна” гэв.
Эх сурвалж: АМГТГ