/2022.09.23/ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цемент, цахим зар сурталчилгаа болон сүүлийн үед хийгдэж байгаа хяналт шалгалттай холбоотойгоор мэдээлэл өглөө.
Энэ талаар ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун:
-Цахим орчинд эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой явуулж буй зар сурталчилгаанд хяналт шалгалт хийлээ. Энэ хүрээнд хүүхдэд озон эмчилгээ хийж буй "Сисди мед” ХХК нь компанид хяналт шалгалт явуулсан. Ингэхэд тухайн компани нь эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлгүй, Улсын бүртгэлийн гэрчилгээ дээрх үйл ажиллагааны чиглэл нь гоо сайхан, ариун цэврийн барааны худалдаа, гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулах чиглэлтэй байсан. Ямар нэг эрүүл мэндийн үйлчилгээ явуулах зөвшөөрөлгүй. Гэвч насанд хүрээгүй хүүхдэд озон дусал гэх үйлчилгээг үзүүлж байсан нь тогтоогдсон. Тиймээс Зөрчлийн тухай хуулиар 5 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа. Мөн Эрүүл мэндийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэн цааш нь үргэлжлүүлэн шалгуулахаар МХЕГ-т шилжүүлсэн гэлээ.