Б.Отгонбаяр нөгөөдөр гиннесийн дээд амжилтыг шинэчилнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Отгонбаяр нөгөөдөр гиннесийн дээд амжилтыг шинэчилнэ

May be an image of 1 person, standing and text

/2022.09.23/: Жил бүрийн намар, хавар “Автомашингүй өдөр” зохион байгуулдаг.

Тэгвэл энэ жил есдүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулах бөгөөд эл өдрийн 13:00 цагт Д.Сүхбаатарын талбайд таеквондогийн олон улсын хэмжээний мастер Б.Отгонбаярын гарын алга болон өврийг солбиж суниах төрлөөр гиннесийн дээд амжилтыг шинэчлэхээр төлөвлөж байгаа аж.

Тэр гиннесийн амжилтыг шинэчлэхээр өмнө нь гурван удаа хүч сорьсон удаатай. Гарын алга болон өврийг сольбож суниах төрлийн дэлхийн дээд амжилт өдгөө нэг минутад 70 байгаа. Б.Отгонбаяр энэ амжилтыг 80 болгон шинэчлэх зорилготой байгаа гэнэ.

Энэ үйл явдлыг гиннесийн албан ёсны онлайн шүүгч дэнслэх бол манай улсаас гавьяат тамирчин Г.Угалзцэцэг, МҮИС-ийн фитнессийн багш, дасгалжуулагч С.Даваагив, Монголын хөнгөн атлетикийн холбооны дасгалжуулагч багш Х.Гэрэлцогт, А.Гантулга нар хөндлөнгийн шүүгчээр оролцох юм байна.

Эх сурвалж: БТСУХ

Цахим орчинд илт худал мэдээллийг тараасан бол гэмт хэрэгт тооцно
Цахим орчинд илт худал мэдээллийг тараасан бол гэмт хэрэгт тооцно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.