Монгол Улсын сайд С.Бат-Эрдэнэ ДАШТ-д амжилт үзүүлсэн тамирчдыг хүлээн авлаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсын сайд С.Бат-Эрдэнэ ДАШТ-д амжилт үзүүлсэн тамирчдыг хүлээн авлаа

/2022.09.22/: Сербийн нийслэл Белград хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сарын 8-18-нд болж, Монгол улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Баярсайханы удирдлага дор 20 тамирчин өрсөлдөж, таван медальтай ирлээ.

Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр Дэлхийн дэвжээнд гарамгай амжилт үзүүлсэн баг тамирчин, дасгалжуулагчдыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлж, мөнгөн шагнал, батламж гардуулав. Энэ үеэр Б.Бат-Эрдэнэ сайд баг тамирчдад хандан “Бээжин-2008” зуны олимпын наадмаас алтан медаль хүртсэн амжилтыг Парисын дэвжээнд буухиалахыг хүслээ.

Монголын чөлөөт бөхийн тамирчдаас Белград хотод болсон ДАШТ-ээс 125 кг-ын жинд М.Лхагвагэрэл мөнгө, 50 кг-д Д.Отгонжаргал мөнгө, 53 кг-д Б.Хулан мөнгөн медаль хүртсэн бол 57 кг-ын жинд З.Занабазар, 61 кг-д Н.Наранхүү нар хүрэл хүртсэн билээ. Энэ амжилтаараа Монголын эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ баг Дэлхийн цомд өрсөлдөхөөр болсон юм.

ЭХЭМҮТ: Төрсөн ээж гэрээсээ шөл авах шаардлагагүй боллоо
ЭХЭМҮТ: Төрсөн ээж гэрээсээ шөл авах шаардлагагүй боллоо
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.