ГХЯ: Монгол иргэд ирэх сарын 1-нээс БНСУ-ын Яньян руу визгүй зорчино
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГХЯ: Монгол иргэд ирэх сарын 1-нээс БНСУ-ын Яньян руу визгүй зорчино

/2022.09.20/ БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр Монгол, Вьетнам, Филиппин, Индонез зэрэг зарим улсын бүлэг жуулчид Солонгосын Ганвон мужийн Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин 15 хүртэл хоног визгүй зорчих боломжтой болсон билээ. Үүний дагуу Монгол Улсын иргэд ирэх аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн визгүй зорчих боломжтой болох юм.

Дээрх шийдвэрт Монгол Улсын 5 буюу түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчид хамаарах бөгөөд дараах шаардлага тавигдаж байгаа ажээ. Тодруулбал,

  • Аялал жуулчлалын агентлагаар дамжуулан аяллын хөтөлбөр төлөвлөсөн байх,
  • Зөвхөн Яньян олон улсын нисэх онгоцны буудалд нэг авиакомпанийн нислэгээр бүгд ирж, бүрэн бүрэлдэхүүнээрээ эх орондоо буцах,
  • Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан байх, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх,
  • Орон нутгийн ажилтан дагалдах бол түүнтэй холбоотой үйлчилгээний хөлс төлөх, хилээр нэвтрэхэд хувийн болон шаардлагатай бусад мэдээллээ өгөхийг зөвшөөрсөн байх,
  • Зөвхөн Ганвон муж болон Сөүл хотод аялах боломжтойг анхаарах зэрэг болно.

Визгүй зорчих хугацаа 2023 оны тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр байх юм.

Гэхдээ энэхүү хөнгөлөлттэй нөхцөлөөр Солонгост визгүй зорчсон хэдий ч тус улсын нутаг дэвсгэрийг орхин гараагүй, хугацаа хэтрүүлсэн иргэдийн тоо зорчсон нийт монгол иргэдийн 5%-иас давсан даруйд уг шийдвэр цуцлагдах талаар ГХЯ-наас мэдээллээ.

Ж.Нарангэрэл: ЭМЯ-наас “Озон эмчилгээ“-тэй холбоотой эмнэлзүйн удирдамж, заавар гаргаагүй
Ж.Нарангэрэл: ЭМЯ-наас “Озон эмчилгээ“-тэй холбоотой эмнэлзүйн удирдамж, заавар гаргаагүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.