Ж.Нарангэрэл: ЭМЯ-наас “Озон эмчилгээ“-тэй холбоотой эмнэлзүйн удирдамж, заавар гаргаагүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Нарангэрэл: ЭМЯ-наас “Озон эмчилгээ“-тэй холбоотой эмнэлзүйн удирдамж, заавар гаргаагүй

/2022.09.20/ "Озон дусал"-тай холбоотой асуудлаар ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Mpress.mn мэдээллийн сайтаас мөн тус эмчилгээтэй холбоотой мэдээлэл бэлтгэн хүргэсэн билээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл:

-Хоёр улирлын зааг үе одоо явагдаж байна. Энэ үед томуу, томуу төст өвчний эхний үе явагддаг. Мөн хичээлийн шинэ жил эхэлж, сургууль, цэцэрлэг цугларахаар хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгддэг. Тиймээс амьсгалын дээд замын өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд дархлаагаа дэмжих хэрэгтэй.

Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр "Озон эмчилгээ"-тэй холбоотой мэдээлэл нэлээд явж байна. ЭМЯ-наас энэ эмчилгээтэй холбоотойгоор ямар нэг эмнэл зүйн удирдамж, заавар гаргаагүй. Үүнийг иргэд маш сайн ойлгох хэрэгтэй. Озон эмчилгээний заавар, зөвлөмжийг гаргадаггүй шалтгаан нь ямар нэг шинэ эмчилгээ, технологийг нэвтрүүлэхдээ заавал нотолгоонд суурилсан байх ёстой.

Эмчилгээний технологи нь тухай хүний өвчнийг хэр өндөр хувьтай оношилж, эмчилж байна, ямар нэг сөрөг нөлөө байна уу, үгүй юу гэдгийг харгалзан үзсэний дараа улс орнууд эмчилгээндээ нэвтрүүлдэг. Бид озон эмчилгээний талаар судалж, олон улсад хийгдсэн маш олон судалгаануудыг үзлээ. Ингэхэд хүний биед эергээр болон сөргөөр нөлөөлсөн маш олон жишээнүүд дурдагдсан байна. Тиймээс нотолгоо хангалттай биш гэж үзэн ЭМЯ-наас өнөөдрийг хүртэл оношилгоо, эмчилгээний заавар гаргаагүй байна гэлээ.

Үнэт цаасны арилжаа 1,4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 21,6 дахин өсчээ
Үнэт цаасны арилжаа 1,4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 21,6 дахин өсчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.