Дэлхийн хэмжээний продюсерууд цуглах “Fam tour 2022” арга хэмжээ болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн хэмжээний продюсерууд цуглах “Fam tour 2022” арга хэмжээ болно

No description available.

/2022.09.15/: Соёлын яам, Гадаад харилцааны яам, Монголын Үндэсний кино урлагийн зөвлөл хамтран 2022 оны есдүгээр сарын 17-ны өдөр “FAM TOUR-2022” арга хэмжээг зохион байгуулна.

Уг арга хэмжээнд “Netflix”, “HBO”, “Warner Bros”, “Paramount Pictures”, “Discovery”, “National Geography”, “Living films”, “MTV” зэрэг дэлхийн томоохон студи, продакшн, компанийн продюсерууд болон Монголын кино урлагийн уран бүтээлчид продюсерууд оролцоно.

Энэ удаагийн арга хэмжээнд манай 100 орчим уран бүтээлчид оролцох бөгөөд Монголын кино бүтээгчид, найруулагч, продюсер, уран бүтээлчдийн гадаад харилцааг өргөжүүлэх, дэлхийн шилдэг томоохон компаниудтай харилцаа холбоо тогтоох, хамтарсан уран бүтээл хийх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих зорилготой юм.

Арга хэмжээ 2022 оны есдүгээр сарын 17-ны бямба гарагт 09:30-13:00 цагт ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно.

Эх сурвалж: ГХЯ

ЦЕГ: Залилах гэмт хэрэг 2011 онтой харьцуулахад 10 дахин өсжээ
ЦЕГ: Залилах гэмт хэрэг 2011 онтой харьцуулахад 10 дахин өсжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.