/2022.09.15/ Нийслэлийн түргэн тусламжийн төвд 2022 оны есдүгээр сарын 1-нээс хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотой дуудлагын тоо эрс нэмэгджээ.
Өдөрт ойролцоогоор 1000-1200 дуудлага тогтмол ирж байгаа аж. Өдөрт 25 хэмээс дээш дулаантай байгаа эдгээр өдрүүдэд их хотын замын түгжрэлтэй холбоотойгоор зүрх судас, даралттай холбоотой дуудлага ихэнх хувийг эзэлж байна.
Түүнчлэн намар болсонтой холбогдуулан ард иргэд жимс ногоо хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэснээр гэдэс дотрын эмгэгийн өвчлөл нэмэгджээ. Түгжрэлээс үүдэн нийслэлийн түргэн тусламжийн төв нэг дуудлагаас нөгөө дуудлагад хүрч үйлчлэх хугацаа уртасаж дараа дараачийн дуудлагад очих хугацаа хойшилж байгаа хүндрэлээс үүдэж яаралтай тусламж авч чаддаггүй байна.
Түүнчлэн өдөрт 10-15 хүний нас баралт тогтмол бүртгэгдэж байгааг нийслэлийн түргэн тусламжийн төвөөс мэдэгдлээ.
Б.Баянзаяа