ФОТО: “Хөх тэнгэрт мандсан наран” гэрэл зургийн үзэсгэлэн болж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ФОТО: “Хөх тэнгэрт мандсан наран” гэрэл зургийн үзэсгэлэн болж байна

/2022.09.12/ Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Үүний хүрээнд “Хөх тэнгэрт мандсан наран” гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд зохион байгуулж байна.

Үзэсгэлэнд японы 4 гэрэл зурагчны хамтарсан бүтээлийг олон нийтийн хүртээл болгож байгаа юм. Мөн 1990-ээд оноос хойших үеийн Монгол орны ховор гэрэл зургуудыг дэлгэн үзүүлж буйгаараа онцлог ажээ. Тодруулбал,

Японы гэрэл зурагчин Асакүра Ясүнори, Мацүмото Ёшико нар Ховд аймгийн малчин залуу гэр бүлийн амьдралыг 20 жилийн турш авсан бүтээлээ танилцуулж байгаа юм. Түүнчлэн Савада Ноборү Монголын одод, тэнгэр, онгон байгаль, хүсүүсийн амьдрал, соёлын гэрэл зургаар дагнаж байгаа аж. Мөн гэрэл зурагчин Тэцүро Шимизү 1997 оноос хойш Монголд тавь гаруй удаа ирж, Монголын тухай таван гэрэл зургийн цомог гаргасан уран бүтээлч юм байна.

Үзэсгэлэн энэ сарын 14-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Уул, уурхайн салбарынханд “Тэрбум мод“ хөдөлгөөний стратеги төлөвлөгөөг танилцууллаа
Уул, уурхайн салбарынханд “Тэрбум мод“ хөдөлгөөний стратеги төлөвлөгөөг танилцууллаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.