Согтуугаар гэрээсээ гараад сураггүй болсон малчныг эсэн мэнд олжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Согтуугаар гэрээсээ гараад сураггүй болсон малчныг эсэн мэнд олжээ

/2022.09.09/: Увс аймгийн Малчин сумын Цагаан бургасын дэнж гэдэг газар тус сумын харьяат малчин Г есдүгээр сарын 04-ний өдрийн 18:00 цагийн орчим согтуугаар гэрээсээ явганаар гараад сураггүй болсон бөгөөд тус сумын мэргэжлийн анги болон орон нутгийн иргэд хамтран 3 хоногийн хугацаанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй юм.

Тус сумын мэргэжлийн ангиас хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг есдүгээр сарын 07-ны өдөр Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.

Хүсэлтийг тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 2022 оны есдүгээр сарын 08-ны өдрийн 09:00 цагт “Цагаан бургасны дэнж” гэдэг газраас зүүн зүгт 8 км газарт айлаас малчин Г 18 настай, эрэгтэйг эсэн мэнд олжээ.

Эх сурвалж: ОБЕГ

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.