Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ

/2022.09.09/: Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

9.00: МУИС-ийн Номын санд "Цөлжилтийн эсрэг тэмцэх арга зам, инновацийг нэвтрүүлэх нь" эрдэм шинжилгээний хурал болно.

11.00: Монгол ньюс мэдээллийн төвд Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэл, Ерөнхий менежер Л.Хандсүрэн нар тус намын үйл ажиллагаа, онцлог болон вэб сайтыг олон нийтэд танилцуулна.

11.00: СЭМҮТ, Монголын Сэтгэцийн Эрүүл Мэндийн Нийгэмлэг ТББ-аас COVID-19-ийг цар тахал хэмээн зарласнаас хойшхи сэтгэцийн эрүүл мэндийн байдал, ойрын ирээдүйд авч хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлнэ. Мөн улсын хэмжээнд хийсэн сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох судалгааны дүнг танилцуулна.

11.00: Цахим Хөгжил Харилцаа холбооны сайд Н. Учрал “E-Mongolia”-гийн ажилтай танилцана.

12.00: Тэгш хүртээмжтэй төрийн үйлчилгээ авах, сурах хөгжих эрх нь зөрчигдөж байгаа хүүхэд, залуучуудын эцэг эхийн төлөөлөл , Ээлтэй Ертөнц ТББ-асс “Бид ч бас эрхээ хамгаалуулмаар байна, Сайдаа. Монгол Улсын төрөөс, ЗГХГ-ын дарга Д.Амарбаясгалангийн мэдэгдэлтэй холбоотой Танаас асуух асуулт байна” сэдвээр мэдээлнэ.

12.00: “Мишээл экспо”-гийн зүүн талд нийслэл дэх орон нутгийн оюутнуудын анхны жишиг дотуур байр болох “Оюутны хотхон”-ы бүтээн байгуулалтын ажил хоёр жил гацаж байгаа талаар мэдээлнэ.

13.00: ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн I байранд Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, дэд профессор С.Мөнхсайханы “Монголын нууц товчооны тайлбар толь” номын нээлт болно.

13.00: “Чингис Соосэ” их сургуульд Монгол Улсын тусгаар тогтнол, эх орныхоо төлөө халуун амиа зориулсан ахмад дайчдын үр хойчдыг оролцуулсан “Нэргүй баатрууд” яруу найргийн наадам болно.

Өнөөдөр цэлмэг, 28-30 хэмийн дулаан байна
Өнөөдөр цэлмэг, 28-30 хэмийн дулаан байна
 
Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэлээ
Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.