“Самар-2022” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулагдаж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Самар-2022” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулагдаж байна

May be an image of 1 person, tree and outdoors

/2022.09.07/: “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Ойн тухай”, “Эрүүгийн хууль”, “Зөрчлийн тухай”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулиуд, “Ойн дагалт баялгийг хамгаалах зохистой ашиглах” журам болон холбогдох бусад хууль тогтоомжуудын хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж байна.

Тус арга хэмжээний хүрээнд зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг болох хуш модны самар бэлтгэсэн үйлдлийг илрүүлж, таслан зогсоох, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхээр Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн байгаль орчны газар, Богдхан уулын дархан цаазат газар хамтран 2022 оны есдүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны есдүгээр сарын 15-ний хооронд зохион байгуулж байна.

Хяналт шалгалтын ажлын хүрээнд самарчдын 26 отог, 120 гаруй иргэнийг Нийслэлийн ойн бүсээс буулгаж, хууль бусаар түүсэн их хэмжээний самрыг хураан авч, зөрчлийн шинжтэй 10 үйлдлийг илрүүлэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт шилжүүлэн ажиллаж байна.

May be an image of 2 people, people standing and outdoors

No photo description available.

May be an image of 4 people, tree and outdoors

Эх сурвалж: ЭЦА

КОВИД: Улсын хэмжээнд 43 шинэ тохиолдол бүртгэгдлээ
КОВИД: Улсын хэмжээнд 43 шинэ тохиолдол бүртгэгдлээ
 
НҮБ-ын хүн амын сантай энэ онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцлоо
НҮБ-ын хүн амын сантай энэ онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.