С.Будрагчаа: Ээжийнхээ нэр төрийг сэргээнэ, ээжээсээ УУЧЛАЛТ ГУЙЖ байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Будрагчаа: Ээжийнхээ нэр төрийг сэргээнэ, ээжээсээ УУЧЛАЛТ ГУЙЖ байна

/2022.9.6/ Орос-Монголын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонгийн булхайтай үйлдлийг олон удаагийн цуврал нэвтрүүлгээр сэтгүүлч С.Будрагчаа хөндөж байгаа билээ.

Захирал Ж.Соронзон

Түүний энэ үйлдэлд эгдүүцсэн захирал Ж.Соронзон өнөөдөр цөөхөн хэвлэл мэдээллийг өрөөндөө дуудаж хэвлэлийн хурал хийх үеэрээ "Сэтгүүлч С.Будрагчаагийн ээж нь архичин, тэднийх ядуу айл байсан учир юу ч хийхээс буцахааргүй болж хүмүүжсэн" гэж ярьсан юм.

Энэ мэдээллийн дараа Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Сурган хүмүүжүүлэгч хүн ийм байж болохгүй. Түүнтэй хөдөлмөрийн гэрээг цуцлах асуудлыг Оросын талтай ярина" гэж мэдээлсэн.

Сэтгүүлч С.Будрагчаа

Харин сэтгүүлч С.Будрагчаа "Хүн ээж, ааваа сонгож төрдөггүй. Ээж маань намайг 20-хон насандаа төрүүлж, эрдмийн мөр хөөсөн болохоор би эмээ, өвөө хоёрынхоо гар дээр өссөн. Намайг өсгөсөн өвөө маань Унгр улсад боловсрол эзэмшсэн, монголын усны салбарын томоохон зүтгэлтэн. Амьдралаа Булган аймгийг усжуулахад зориулсан хүн. Тэтгэвэртээ гарч 2000 онд нас барсан. Манай эмээ Сүхбаатар аймгийн номын санч. Соронзон багшийн хэлсэн шиг адгийн гуйлгачин байгаагүй. Номон дунд өссөн, сэхээтэн гэр бүл байсан. Мөн тов хийсэн хэдэн малтай ч байлаа.

Хэдийгээр би ээжтэйгээ өсөөгүй ч, ээж маань Соронзон захирлын хэлсэн шиг тийм архичин хүн байгаагүй. Одоо ээж маань орон нутагт нэгэн компанид тогоочоор олон жил ажиллаж байгаа, хөдөлмөр зүтгэлээрээ амьдралаа аваад явж байгаа сайхан эмэгтэй бий. Ээжийг маань орон даяар нэр хүндэд нь халдаж, ингэж муухай доромжилсонд ээжийнхээ нэр хүндийг сэргээхийн төлөө би тэмцэнэ. Мөн би ээжийнхээ нэр төрийг цэвэрлэх ажлыг тасралтгүй хиийнэ. Ээжийгээ ийм муухай байдалд оруулж, ингэж гутамшигтайгаар нэр төрийг нь сэвтүүлсэн хэрэгт ээжээсээ албан ёсоор уучлалт гуйж байна" гэв.

Л.Энх-Амгалан: Захирал Ж.Соронзонд “игзаар“ хүрч байна
Л.Энх-Амгалан: Захирал Ж.Соронзонд “игзаар“ хүрч байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.