“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтан улсад их хэмжээний хохирол учруулжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтан улсад их хэмжээний хохирол учруулжээ

/2022.09.06/ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтан Lexus, BMW маркийн автомашиныг хямд үнээр борлуулж, улсад хохирол учруулжээ.

Тодруулбал, тус үйлдвэрийн нэгдүгээр орлогч, ерөнхий инженер “Б” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өнгөрсөн оны долоодугаар сарын 06-ны өдөр хууль бус дуудлага худалдаа зохион байгуулсан байна. Улмаар “Lexus-570” маркийн, “Тоёота Хайс” маркийн болон “BMW-535” маркийн тээврийн хэрэгслүүдийг өөрийн хамаарал бүхий “Э”, “Б” нарт хямд үнээр худалдан борлуулж, улсад их хэмжээний хохирол учруулжээ.

Тиймээс АТГ-аас тус хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Эх сурвалж: АТГ

Маргааш 28 хэмийн дулаан, цэлмэг байна
Маргааш 28 хэмийн дулаан, цэлмэг байна
 
Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлууд хавар, зуны турш тасралтгүй үргэлжлэх ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхаарууллаа
Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлууд хавар, зуны турш тасралтгүй үргэлжлэх ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхаарууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.