Хиннамнор хар салхинаас болж нэг хүн амиа алдаж, хоёр хүн сураггүй болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хиннамнор хар салхинаас болж нэг хүн амиа алдаж, хоёр хүн сураггүй болжээ

A road is damaged as waves hit a shore in Ulsan, Tuesday. (Yonhap)

/2022.09.06/: Энэ оны 11 дэх удаагийн "Хиннамнор" хар салхи мягмар гарагт Өмнөд Солонгосыг дайран өнгөрч, нэг хүн амиа алдаж, хоёр хүн сураггүй алга болсон гэж тус улсын засгийн газар мэдэгдэв.

Хэдийгээр засгийн газрын тооцоонд ороогүй ч Хойд Кёнсан мужийн Похан хотод нэмж найман хүн сураггүй алга болсон байна. Сураггүй алга болсон хүмүүс хоёр тусдаа орон сууцны хорооллын доорхи зогсоол дахь машинаа живүүлэхгүйн тулд зогсоолоос гаргаж байсан гэх мэдээлэл байгаа аж.

Сураггүй алга болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа тул Ерөнхийлөгч Юн Сук Ёол тус хотод айлчлах бодолтой байгаа гэнэ.

속보] 중대본 "태풍으로 포항·울산서 1명 사망·2명 실종" | 연합뉴스

Солонгосын цаг уурын албаны мэдээлснээр, "Хиннамнор" хар салхи шөнө дунд Чежү арлыг дайран өнгөрч, үүрийн 04:50 цагт тус улсын өмнөд эрэгт хүрч өглөөний 7:10 цагт далай руу буцсан байна.

Мягмар гарагийн өглөөний 9 цагт уг хар салхи Солонгосын хойгийн зүүн хойд зүгт 62 км/цагийн хурдтайгаар хөдөлжээ. Хар салхины атмосферийн даралт төв хэсэгтээ 965 гектопаскаль хүрч, салхины хурд секундэд 37 метр хүрчээ.

“Хиннамнор” хар салхи тус арлаас 330 км-ийн зайд орших Уллеун арлын зүүн хойд эргийг 15 цагийн орчимд дайран өнгөрнө гэж цаг уурын байгууллага таамаглаж байна. Үүний дараа оройн 21 цагт Японы Саппоро хотоос 420 км-ийн зайд ойртож очихоор байгаа аж.

Хар салхи Японы эрэг рүү ойртох тусам эрч нь сулрах төлөвтэй байна гэж мужийн цаг уурын агентлаг мэдэгдэв.

Мягмар гарагийн үдээс хойш далайн эрэг орчмын бүс нутгуудыг эс тооцвол Өмнөд Солонгосд далайн хар салхины сэрэмжлүүлгийг ихэнх нутгаар цуцалсан байна.

중대본 "태풍으로 포항·울산서 1명 사망·2명 실종" | 연합뉴스

“Хиннамнор” хар салхи тус улсын өмнөд хэсэг, мөн Чежү аралд хүчтэй аадар бороо оруулжээ. Бямба гарагаас эхэлсэн хүчтэй бороо мягмар гарагийн өглөө гэхэд Чежүгийн уулархаг бүсэд 1058 миллиметр хур тунадас оруулсан байна. Өмнөд Кёнсан мужийн Кёнжү хотод мөн 447.5 мм, Хойд Кёнсан мужийн Похан хотод 418.2 мм бороо орсон байна. Улсан хотод мөн 385.5 мм хур тунадас орсон байна.

“Хиннамнор” хар салхины үед 9-н ослоос 13 хүнийг аварсан тухай Гал түймрийн ерөнхий газраас мэдээллээ.

“Korea Electric Power” компанийн мэдээлснээр нийт 66,341 айл өрхийн цахилгаан тасарсан бөгөөд тэдгээрийн 45 орчим хувийг сэргээсэн байна.

Аюулгүй байдлын үүднээс түр нүүлгэн шилжүүлсэн иргэдийн тоо 2143-2909-д хүрчээ. Өмнөд Кёнсан мужид 1620 хүнийг нүүлгэн шилжүүлсний дараа Өмнөд Жоолла мужид 723 хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Пусан хотод 379 хүнийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлсэн байна.

Одоогийн байдлаар Чежү, Кёнги мужид нийт гурван байшин, Чежү хотод нэг барилга усанд автсан гэж мэдээлсэн бол төвийн Сэжун хотод нэг байшин нурсан байна.

태풍 할퀸 포항서 1명 사망, 8명 실종…2천억원 재산피해 | 연합뉴스

Дотоодын тариалангийн талбай ч сүйдсэн гэв. Кёнсаннам мужид 477 га, Жолланамдо 411 га, Чежү мужид 280 га, Хойд Кёнсан мужид 115 га талбай зэрэг нийт 1320 га тариалангийн талбай эвдэрсэн гэж БНСУ-ын Засгийн газар мэдэгдэв.

Салхины хамгийн дээд хурдны тухайд Хиннамнор хар салхины хамгийн дээд хурд нь 37.4 м байжээ.

Эх сурвалж: Koreaherald

МИАТ: Энэ сарын 8-наас эхлэн Гуанжоу хот руу шууд нислэг үйлдэнэ
МИАТ: Энэ сарын 8-наас эхлэн Гуанжоу хот руу шууд нислэг үйлдэнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.