Артист Morningstar-аас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илэрчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Артист Morningstar-аас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илэрчээ

/2022.09.05/ Артист Davaidasha, Morningstar нарыг хар тамхины хэргээр шалгаж эхэлсэн талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн билээ.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор ЦЕГ-аас тайлбар мэдээлэл өглөө. Тодруулбал, Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид энэ сарын 03-ны өдөр иргэн “А” гэгчид мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах анхан шатны тестийн сорил тавьсан байна. Ингэхэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нэг төрөл болох /THC/ гэх бодис хэрэглэсэн гэх үр дүн урьчилсан байдлаар илэрчээ. Шалгалтын хүрээнд иргэн “А” гэгчээс каннабис гэх нэршилтэй бодис эд мөрийн баримтаар хураан авч, түүнийг баривчлан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжүүлж байна гэв.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/

1. “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”

Д.Амарбаясгалан: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгана
Д.Амарбаясгалан: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.