Г.Сайханбаяр: ОХУ-ын цэргийн алба хаагчид өнгөрсөн сарын 12-нд нутаг буцсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Сайханбаяр: ОХУ-ын цэргийн алба хаагчид өнгөрсөн сарын 12-нд нутаг буцсан

/2022.09.05/ Цахим орчинд цэргийн бэлтгэл сургуулилттай холбоотойгоор иргэдийн дунд маргаан дагуулж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тайлбар мэдээлэл өглөө.

Тэрээр:

-МУ-ын Батлан хамгаалах яам цэргийн дипломат харилцааны чиглэлээр 40 гаруй оронтой хамтын ажиллагаатай байдаг. БХЯ цэргийн хамтын ажиллагааны асуудалд нэлээд нэгдсэн бодлоготой үйл ажиллагаа явуулдаг. Нэг жишээ хэлэхэд, цэргийн харилцаа, сургуулилттай холбоотой асуудлыг дэлхий нийт, улс орны хэмжээнд зарлаад, нээлттэй хэлбэрээр явуулаад байдаггүй. Тодорхой хэмжээнд хаалттай байх ёстой байдаг.

Монгол Улс дипломат харилцаатай 10 орчим оронтой хоёр талын цэргийн сургуулилт хийсэн. 2022 оны тухайд ОХУ-тай 2 удаа, АНУ-тай 7 удаагийн цэргийн сургуулилт зохион байгууллаа. Эдгээр бэлтгэл сургуулилтыг хийж байгаа гол зорилго нь батлан хамгаалах, гадаад хамтын ажиллагааг хадгалах, өргөжүүлэх юм.

Монгол Улс тэнгисийн цэргийн хүчингүй. Гэвч зарим нэг маргаантай арлуудад манай цэргийн алба хаагчид сургуулилт хийж байгаа мэт мушгиж, гуйвуулсан мэдээллүүд цацагдаж байна. Тийм зүйл байхгүй. Мөн наймдугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулагдсан сургуультай холбоотой асуудал өнөөдрийг хүртэл яригдсаар байна. Наймдугаар сарын 12-ны өдөр гэхэд ОХУ-ын бүх цэргийн алба хаагчид техник хэрэгсэл авч, Монгол Улсын нутаг дэвсгэрээс буцсан. Энэ сургуулилт төлөвлөгөөний дагуу явагдаад дууссан. Тиймээс цэргийн хамтын ажиллагаатай холбоотой асуудалд дүгнэлт хийх, болчимгүй яриа гаргаж цацах тал дээр болгоомжтой хандах хэрэгтэй гэдгийг зөвлөе гэлээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1023 иргэнийг илрүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1023 иргэнийг илрүүлжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.