Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНАЛАУ-д айлчлахыг урив
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНАЛАУ-д айлчлахыг урив

/2022.09.05/: Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит-ийг есдүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч уулзав.

Ерөнхийлөгч Монгол, Лаосын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайдын хийж буй айлчлал хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг ирэх шинэ жаранд хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэдгийг онцлов.

Мөн Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг дурдаад, цар тахал, олон улсын нөхцөл байдал хурцадмал энэ үеийг далайд гарцгүй орнуудын хувьд хамтын хүчээр даван туулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

“Тэрбум мод үндэсний хөдөлгөөн” зэрэг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхэд чиглэсэн санаачилгыг БНАЛАУ дэмжиж, хоёр тал ой моджуулах хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр болсонд баяртай байгаагаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч мөн БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисулит-ийг Монгол Улсад айлчлахыг урив.

Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит Монгол, Лаосын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Тонглун Сисулит-ийн илгээлтийг гардуулж, тааламжтай цагтаа айлчлахыг урив.

Тэрбээр Монгол Улс АСЕАН-ы Яриа хэлэлцээний түнш болох, АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход БНАЛАУ дэмжиж ажиллана гэдгийг нотлов.

Уулзалтын үеэр олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудал болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал, тээвэр ложистик, байгаль орчин зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Эх сурвалж: ЕТГ

Б.Чулуундолгор: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 80 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг
Б.Чулуундолгор: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 80 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.