/2022.09.04/: Өнгөрсөн пүрэв гарагт буюу есдүгээр сарын 1-ний өдөр сэтгүүлч С.Будрагчаа нь Орос III сургуулийн захирал Ж.Соронзонд холбогдох авилгын хэргийн материалтай тухайн сургууль дээр очиход сургуулийн ажилтнууд болон зарим нэг эцэг эхчүүдэд зодуулсан тухай мэдээлсэн.
Ингэхдээ С.Будрагчаа нь тус сургуулийн захирлыг тодорхой тооны хүүхдүүдээс 15 сая төгрөгийг авч сургуульд элсүүлсэн тухай баримт байгаа гэж байсан юм.
Тэгвэл захирал Ж.Соронзоны зүгээс сэтгүүлч С.Будрагчаад цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна.
Тэрээр энэхүү гомдолд сэтгүүл С.Будрагчаа нь үндэслэлгүйгээр гүтгэн доромжилж өөрийн болон сургуулийн нэр хүндийг унагалаа хэмээжээ.
Мөн Монгол-Оросын хамтарсан сургуулийн эцэг эхийн зөвлөлөөс гаргасан мэдэгдэлд сэтгүүлч С.Будрагчааг ОХУ-ын элчин сайдын ажилтнууд болон сургуулийн Орос ажилтнуудын өмнө ичгэвтэр байдалд оруулж хүүхдүүдийг айлгасан гэжээ.