/2022.08.30/: Дэлхийн банкны итгэлцлийн сан болох Японы Нийгмийн хөгжлийн сангийн 2,7 сая ам.долларын буцалтгүй тусламжаар ЯХИС-ийн дэмжлэгээр Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар зэрэг 5 аймгийн 25 суманд хэрэгжиж буй “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол” төслийн зөвлөх/багш нарыг чадавхжуулах 2 өдрийн сургалтыг Улаанбаатар хотод зохион байгууллаа.
Сургалтад 5 аймгийн 10 сумын Насан туршийн боловсролын захирал, насан туршийн боловсролын сумдын багш, ерөнхий боловсролын технологийн багш нар хосолсон сургалтын онол, аргазүй, хөтөлбөр, хичээлийн төлөвлөгөө, хяналт үнэлгээ, хосолмол сургалтын техник тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглах зөвлөмж, заавартай танилцан, дадлага ажил хийж мэдлэгээ бататгав.
Сургалтын төгсгөлд оролцогчдод БЕГ, ЯХИС-ийн хамтарсан сертификат гардуулж, зорилтот бүлгийн 10 сумын насан туршийн боловсролын нэгж бүрт ESEL хосолсон сургалтын тоног төхөөрөмж болох суурин компьютер (1 ширхэг), самсунг маркийн таблет (21 ширхэг) хүлээлгэн өглөө.
Сургалтад хамрагдсан багш нар зорилтот 10 сумын 14-25 насны хүүхэд, залуусыг бүтээлч, энтрепренер сэтгэлгээг хөгжүүлэх сургалтыг зохион байгуулах бөгөөд суралцагчид өдөр бүр боломжтой хэлбэрээр орон зай үл хамааран суралцах юм.