Эцэг эхчүүд: Нэг л өдөр хүүхдүүд сургуультайгаа зарагдсан байсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эцэг эхчүүд: Нэг л өдөр хүүхдүүд сургуультайгаа зарагдсан байсан

/2022.08.30/: Кёкүшюзан Д.Батбаяр МУГЖ Т.Баясгалан нарын үүсгэн байгуулсан "Сакура" бүрэн дунд сургууль 1999 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Тэгвэл сургуулийн зүгээс 2022 оны зургаадугаар сарын 22-ны өдөр нэгэн мэдэгдэл гаргасан нь "Сакура" бүрэн дунд сургууль "Гурван тамир" сургуультай нэгдсэн явдал байлаа. Өөрөөр хэлбэл, Сакура сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Т.Баясгалан нь өөрийн эзэмшлийн хувьцааг бүрэн шилжүүлснээр Гурван тамир сургуулийн салбар сургууль болсон юм.

нэг буюу түүнээс олон хүн ба бичвэр нарын зураг байж магад

Эцэг эх, сурагчдад нь мэдэгдэлгүй чимээгүйхэн болсон энэ үйл явдалд Сакура сургуулийн сурагчид болон эцэг эхчүүд гомдолтой байгаа юм. Тэд уг мэдэгдлийг гарснаас хойш сургуулиа авч үлдэхийн тулд удирдлагуудтай нь уулзаж, шаарлага хүргүүлсэн ч тодорхой хариу өгөөгүй байна. Эцэг эхчүүд болон сурагчдад гол хохиролтой байгаа зүйл нь анх хүүхдээ Сакурад элсүүлэхдээ япон хэл, япон соёлыг түлхүү судална гэдэг талаас нь сонгосон. Мөн сургалтын төлбөр ойрын 4-5 жилдээ нэмэгдэхгүй. Сургалтын төлбөр төлөх графикаа эцэг эхчүүд өөрсдөө гаргадаг зэргийг харгалзан үзэж сонголтоо хийж байсан байна. Гэтэл Сургалтын төлбөр 1-2 сая төгрөгөөр нэмэгдэж, мөн хувцас, ном сурах бичгийн хувьд бүгд өөрчлөгдөж санхүүгийн асуудал ихээр тулгарч байгаа юм. Сургуулийн зүгээс ямар нэгэн тодорхой тайлбар өгөхгүй, багш нар ч яах учраа мэдэхгүй бүх зүйл “ороо бусгаа” болсон байна.

Бид эцэг эхчүүдийн төлөөлөлтэй уулзан дараах тайлбарыг авсан юм.

ЭЦЭГ ЭХ 1.

"Манайх тэр сургуультай уулзаад, эцэг эхчүүд өөрсдийн шаардлагаа хүргүүлсэн. Сакура сургуулиа хуучнаар нь авч үлдэх гэж их явсан. Шаардлага хүлээж авах ёс зүйтэй хүмүүс биш гэдгийг нь мэдсэн. Бидний үгийг хүлээж авах хүмүүс биш байна лээ. Маш их цаг хугацаа стрессээ барж, эцэст нь хүүхдээ өөр сургуульруу шилжүүлсэн. Дахиж энэ асуудалтай орооцолдмооргүй байна. Тийм болохоор миний хувьд одоо тодруулж хэлээд байх зүйл байхгүй ээ. Стрессээ барж байхаар хол байя гэж шийдсэн. Сакура сургууль дээр очиход эцэг эхчүүд зөндөө байгаа. Гэхдээ ихэнх нь ингээд шантарч, бууж өгсөн дөө. Гурван тамир сургууль бол “та хүүхдээ сургавал сурга, үгүй бол боль шилжүүл” гэсэн байр суурьтай байгаа. Өөрөөр асуудал шийдэх ямарч гарц гаргалгаа үлдээгүй" гэсэн юм.

ЭЦЭГ ЭХ 2.

"Ямар нэг асуудал болвол бидэнд урьдчилан мэдээлэх үүрэгтэй гэж гэрээндээ хүртэл заасан байдаг. Гэтэл бидэнд юу ч мэдэгдээгүй. Нэг л өдөр хүүхдүүд сургуультайгаа зарагдсан байсан. Айлуудад хүүхдүүдэд энэ мэдээж том асуудал болох төдийгүй хүнд сонголт болж үлдсэн. Бүх сургууль бүртгэл нь хаасан байдаг. Яах вэ? Гэртэйгээ ойр гэж бодоод сонголтоо 12 жилээр нь төлөвлөсөн байтал нэг өдөр бүх зүйл орвонгоороо эргэсэн. Ангийн багш нь сургууль зарагдснаас болж уучлаарай би ажиллаж чадахгүй нь ээ. Тэтгэвэртээ гарлаа гэсэн. Заа энэ сургуульдаа явуулъя гэж бодоход сургалтыг нь мэдэхгүй. Энэ мэт маш олон асуудал ундарч эхэлсэн" гэлээ. Энэ талаар Сакура сургуулийн багш нарын төлөөлөөс мэдээлэл авахыг хүссэн боловч татгалзсан хариу өгсөн юм. Мөн дуучин Т.Баясгалантай холбогдож тайлбар авахыг хүссэн ч бидэнд тодорхой хариу өгсөнгүй.

test
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.