БНСУ-ын Шилжилт Хөдөлгөөний Судалгаа, Сургалтын төвтэй хамтран ажиллана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-ын Шилжилт Хөдөлгөөний Судалгаа, Сургалтын төвтэй хамтран ажиллана

May be an image of 2 people and people standing

/2022.08.30/: Гадаадын иргэн, харьяатын газар нь олон улсын болон гадаад улсын ижил чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж байна.

Энэ хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын Шилжилт Хөдөлгөөний Судалгаа, Сургалтын төвтэй хамтран ажиллах “Эрмэлзлийн санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Шилжилт Хөдөлгөөний Судалгаа, Сургалтын төв нь Бүгд Найрамдах Солонгос Улсын шилжилт хөдөлгөөний талаар эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт эрхэлдэг байгууллага бөгөөд ийнхүү хамтран ажилласнаар шилжилт хөдөлгөөний салбарын хөгжлийн чиг хандлагыг тогтооход чухал ач холбогдолтой юм.

Түүнчлэн дэлхий нийтээр гадаадын иргэдийг “хянах, цагдах” бус тэдний боловсрол, туршлага, ур чадварыг өөрийн улсын хөгжил дэвшилд ашиглах, шинэчлэлийг өрнөдийн орнууд төдийгүй манай улсын ойрын хөршүүд болох Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Япон Улсад хэрэгжүүлж байгаа бөгөөд Бүгд Найрамдах Солонгос Улс ч уг шинэчлэлийг хийхээр ажиллаж байна. Иймд Шилжилт Хөдөлгөөний Судалгаа, Сургалтын төвтэй төвтэй хамтран ажиллаж, харилцан туршлага хуваалцах нь чухал үр дүнтэй арга хэмжээ болох юм.

Эх сурвалж: ГИХГ

УКРАИН: Сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл
УКРАИН: Сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.