Ж.Батсуурь: Эрх баригчдын захиалгаар ҮХЦ-ийн 9 гишүүнээр могой бариуллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Батсуурь: Эрх баригчдын захиалгаар ҮХЦ-ийн 9 гишүүнээр могой бариуллаа

/2022.08.24/ УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан эхэллээ.

Хуралдаанаар, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн энэ оны хоёрдугаар тогтоолтой холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

-Эрх баригчдын захиалгаар ҮХЦ-ийн 9 гишүүнээр могой бариулж Үндсэн хуулийг хямралд оруулах нөхцөл бүрдээд байна. Би үүнийг маш олон хэлсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтэд яагаад бид нарын саналыг тусгахгүй байгаа юм бэ. Хүмүүсийн гаргасан гомдлыг дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэлгүй олонхоороо шийдчихлээ. ҮХЦ хуулийн дагуу 10 хоногийн өмнө дунд суудлын хуралдаан хийнэ гэж зарлаж хүнээ томилсон. Гэвч хуралдаан болохоос нэгхэн хоногийн өмнө шийдвэрээ өөрчилж их суудлын хуралдаан хийсэн. Ийм арчаагүй ҮХЦ-ийн шийдвэрийг бид яагаад дагах ёстой юм. ҮХЦ-ийг татан буулгаж, хариуцлага тооцохгүй юм уу. 9 хүн монголын төрийн мэддэг болчихвол сонгууль хийж, та бид нар энд суугаад яах юм гэлээ.

ШУУД: УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан эхэллээ
ШУУД: УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан эхэллээ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.