Монголын дугуйчин С.Жамбалжамц Туркийн цуврал тэмцээнд түрүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын дугуйчин С.Жамбалжамц Туркийн цуврал тэмцээнд түрүүллээ

3 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

/2022.08.24/: Турк улсад энэ сарын 20-нд мэргэжлийн дугуйн "Grand prix Develi" тэмцээн болоход Монголын дугуйчин С.Жамбалжамц түрүүлж, чансаандаа 40 оноо нэмлээ.

Тэрбээр маргааш өдөр нь "Grand prix Cappadocia" тэмцээнд дөрөвдүгээр байрт орсон бөгөөд 20 оноо нэмж авснаар чансааны 171 дүгээр байрт эрэмбэлэгдэж, ази тивдээ хоёрдугаар байрт жагсаж байна. Монголын дугуйн холбоо өдгөө 991 оноотой Азид хоёрдугаар байрт, дэлхийд 34 дүгээр байрт орж ирлээ.

С.Жамбалжамцын дараагийн тэмцээн энэ сарын 24-29-нд болох мэргэжлийн дугуйн олон өдрийн уралдаан байх бол ирэх сард Австри улсад болох ДАШТ хүлээж байгаа юм.

Эх сурвалж: БТСУХ

Хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлд зориулсан төсвийн дэмжлэгийн хугацааг сунгалаа
Хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлд зориулсан төсвийн дэмжлэгийн хугацааг сунгалаа
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.