Сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжид хяналт шалгалт хийж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжид хяналт шалгалт хийж байна

/2022.08.24/: Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2022 онд баталсан удирдамжийн хүрээнд их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Хяналт шалгалт 2022 оны наймдугаар сарын 31-ний өдрийн хүртэл хугацаанд явагдана гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Эх сурвалж: НОБГ

Булган аймагт нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө
Булган аймагт нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө
 
Б.Баасанхүү Их дуулгаас алтан медаль хүртлээ
Б.Баасанхүү Их дуулгаас алтан медаль хүртлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.