/2022.08.23/ Мерседес-AMG G63-ын хийж чадахгүй зүйл маш бага. Хэрвээ танд хангалттай мөнгө байвал өөрийн автомашинаа ийм болгон хувиргах уу?
3D загвар зохион бүтээгч Эмре Хусмен энэхүү Maybach G900 загварын санааг саяхан гаргасан байна.
Мерседесийн энэ төрлийг хэдийгээр AMG гэж нэрлэдэг ч Maybach G900 нэрлэх нь энэхүү автомашинд илүү тохиромжтой гэж үзэж байгаа бөгөөд энэхүү шалтгааны эхнийх нь "загвар" юм.
Орчин үеийн Maybach-ын будаг нь маш үнэтэй хийгддэгээрээ алдартай бөгөөд будгийг хийхдээ гараар олон давхарлан буддаг аж. Будгийг заримдаа хоёр өнгийг хослуулан хийдэг бөгөөд G-Class дээр ийм хэв маягийг харах нь маш ховор юм.
Төсөөллийн загварт их биеийн хэд хэдэн хэсэг өөрчлөгдсөн байна.
Шинэ урд хэсэгт үнэтэй автомашинуудад байдагтай төстэй сараалжуудтай. Доод хэсэг нь хуучин E63 AMG-тэй адилхан мэт харагдаж байгаа бол гол радиатор хэсэг нь өмнөх AMG загваруудын нарийн нүүрээс ялгарахаар том аж.
Ингээд төсөөллийн ертөнцөд тавтай морил.
Эх сурвалж: Autoevolution