/2022.08.18/ АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрээр:
-"Үнэн ба зөв" намын дарга А.Отгонбаатарт захиад хэлчихье. Миний дүү, чи битгий МАН-ын цагаан хоолойчны ажлыг хийгээд бай. Харин чи дайныг, "Double standard"-ыг эсэргүүцэж байсан залуучуудыг өмгөөлж дуугарвал зөв харагдана. Та нар эрх чөлөө нь зөрчигдөж буй иргэдийнхээ төлөө дуугарахгүй байж, МАН-ын эрх баригчдын дуу хоолойг хийгээд яваад байгаа нь харамсалтай байна. Та нарт итгэлтгүй юм байна. Өнөөдөр жижиг намууд бүгд МАН-ын халаасны нам болж хувирсан байна гэв.