Хятад улс “Восток“ сургуулилтад оролцохоор Орос руу цэргээ илгээнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятад улс “Восток“ сургуулилтад оролцохоор Орос руу цэргээ илгээнэ

/2022.08.18/: Хятадын цэргүүд Энэтхэг, Беларусь, Монгол, Тажикистан болон бусад орны хамтарсан цэргийн сургуулилтад оролцохоор Орост очино гэж Хятадын Батлан хамгаалах яам лхагва гарагт мэдэгдэв.

Хятад улс хамтарсан сургуулилтад оролцож байгаа нь "одоогийн олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдалтай холбоогүй" гэж тус яамны мэдэгдэлд дурджээ.

Өнгөрсөн саруудад Москва Украинд асар их зардалтай дайн хийж байгаа ч наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 5-ны хооронд "Восток" сургуулилтыг хийхээр төлөвлөж байгаагаа зарласан. Гадаадын зарим хүчин оролцоно гэж тухайн үед хэлж байсан ч нэрийг нь дурдаагүй байсан юм.

БНХАУ-ын Батлан хамгаалах яам сургуулилтад оролцож байгаа нь ОХУ-тай хоёр талын хамтын ажиллагааны жил тутмын гэрээний нэг хэсэг гэж мэдэгдэв.

"Оролцогч орнуудын армитай ажил хэрэгч, найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, оролцогч талуудын стратегийн хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлж, аюулгүй байдлын янз бүрийн заналхийллийн эсрэг хариу арга хэмжээ авах чадварыг бэхжүүлэх зорилготой" гэж мэдэгдэлд дурджээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Оросын ерөнхийлөгч Владимир Путин нарын үед Бээжин, Москва хоёр улам бүр ойртож байна.

Яг жилийн өмнө Орос, Хятад хоёр 10,000 гаруй цэрэг оролцсон хамтарсан цэргийн сургуулилт Хятадын төв хэсэгт болсон. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Хятадын Ниншя хотод болсон Хамтын ажиллагаа-2021 сургуулилтыг өндрөөр үнэлж, цаашид хөгжүүлэх боломжтой гэж санал болгож байв.

Аравдугаар сард Япон тэнгист Орос, Хятад хоёр тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт хийсэн. Хэд хоногийн дараа Орос, Хятадын байлдааны хөлөг онгоцууд Номхон далайн баруун хэсэгт анхны хамтарсан эргүүл хийжээ.

Эх сурвалж: Ройтерс

Ч.Өнөрбаяр: Т.Доржханд гишүүн МАН-ын хэвлэлийн ажилтан хийхээ БОЛЬ
Ч.Өнөрбаяр: Т.Доржханд гишүүн МАН-ын хэвлэлийн ажилтан хийхээ БОЛЬ
 
Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 2,8 тэрбум төгрөг  олгохоор шийдвэрлэжээ
Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 2,8 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.