/2022.08.18/ Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:
-Үндсэн хуулийн цэцийг татан буулгах хэмжээнд очсон байна. Бид ийм хариуцлагагүй хүмүүсээр ҮХЦ-ийг мануулж болохгүй. Үндсэн хуулийн цэцийн дээр үндсэн хууль өөрөө байдаг л даа. Үндсэн хууль өөрөө өөртэйгөө зөрчилдөх ёсгүй. Ийм логикгүй, утгагүй шийдвэрийг ҮХЦ гаргалаа.
Түүнчлэн Т.Доржханд гишүүнд хандаад хэлчихье. МАН-ын хэвлэлийн албаны ажлыг хийхээ боль. Ардын намын өмнөөс хэвлэлийн мэдэллийг нь хийдэг ажилтан нь болж хувирлаа. Та нар ардын намын халаасны нам гэдгээ нотоллоо.
Ардын нам ҮХЦ-ээр хүссэн шийдвэрээ гаргуулсан гээд УИХ-ын ээжит бус чуулганыг зарлаж байгаа юм байна. АН-ыг засаг барьж байх үед МАН-ын өнөөдрийн эрх баригч нар бүгд давхар дээлний асуудлыг эсэргүүцэж байсан. Гэтэл өнөөдөр буцаад энэ зүйл рүүгээ явж байна. Та нарын ярьж байгаа зүйл зарчим хоёр чинь яагаад байнга зөрдөг юм гэв.