/2022.08.11/: Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 321 дүгээр салбарт Зэвсэгт хүчний Хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар албан тушаалын 8 айлын орон сууцыг шинээр барьж ашиглалтад оруулжээ.
Хөвсгөл аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаясгалан нээлтийн арга хэмжээнд баяр хүргэж хэлсэн үгэндээ хөдөө орон нутгийн анги, салбарт ажиллаж амьдарч байгаа офицер, ахлагч нарын нийгмийн хамгааллын асуудалд анхаарал хандуулж байдагт БХЯ, ЗХЖШ, АЦК-ын удирдлагуудад талархал илэрхийлээд тус салбарт тогтвор суурьшилтай ажиллаж, амьдрах боломж нөхцөлийг дээшлүүлэх зорилгоор аймгийн засаг даргын нөөц хөрөнгөөс 40,000,000 төгрөгийг хандивласан байна.
Энэ онд Зэвсэгт хүчний Хөгжлийн сангийн хөрөнгөөр Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 305, 321, 328 дугаар тусгай салбаруудад шинээр албан тушаалын найман айлын орон сууцны барилгууд ашиглалтад орсноор 34 цэргийн алба хаагч орон сууцаар хангагдлаа.
Эх сурвалж: БХЯ