/2022.08.11/ Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс энэ сарын 1-5-ны өдрүүдэд авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яам, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс, зам барилгын гүйцэтгэгч компани болон хот хооронд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллжээ.
Төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн албаны хүнд суртал, чирэгдэл үзүүлсэн тухай иргэн, байгууллагаас ирүүлсэн 9 гомдол, мэдээллийн мөрөөр гомдол гаргагч болон албан хаагчдаас тайлбар авах, баримт гаргуулан авах зэрэг холбогдох ажиллагааг явуулсан байна.