ФОТО: А.Гутерреш Чингис хааны түүх, драмчилсан морьт үзүүлбэр үзэж сонирхлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ФОТО: А.Гутерреш Чингис хааны түүх, драмчилсан морьт үзүүлбэр үзэж сонирхлоо

/2022.08.10/ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга (ЕНБД) Антонио Гутерреш энэ сарын 8-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ.

Тэрээр өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхсан юм. Тэгвэл тэрээр өнөөдөр айлчлалынхаа хүрээнд Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын “Хаадын хаан морин парк”-д зочилж, Хаадын хаан Чингис хааны түүх, драмчилсан морьт үзүүлбэр үзэж сонирхлоо.

Тус үзүүлбэр нь Чингис хааны түүх, Монголын нууц товчооноос сэдэвлэж Тэмүүжин, Жамуха хоёрын хүүхэд нас, идэр нас, хайр сэтгэл, дайн дажин, Чингис хаанд өргөмжлөгдсөн Их Монгол Улсын түүхийг өгүүлэх бөгөөд морьт үзүүлбэртэй хослуулан найруулжээ.

Оросууд Украины төв хэсэг рүү 80 пуужин харважээ
Оросууд Украины төв хэсэг рүү 80 пуужин харважээ
 
ВИДЕО:  Албан тушаалтнууд тухайн салбарын ашигтай бизнес рүү хошуурч орсон
ВИДЕО: Албан тушаалтнууд тухайн салбарын ашигтай бизнес рүү хошуурч орсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.