/2022.08.10/: Украины төв Днепропетровск муж руу Оросын зэвсэгт хүчнийхэн гал нээсний улмаас 13 хүн амиа алдаж, таван хүн хүнд шархадсан гэж тус бүс нутгийн цэргийн захиргааны дарга мэдэгдлээ.
Оросууд Миривска, Марханец хотуудад байрлах орон сууцны хороолол руу мягмар гарагийн орой 80 пуужин харавсан гэж Валентин Резниченко өөрийн Telegram хуудсандаа бичжээ.
Тэрээр үргэлжлүүлэн 20 гаруй өндөр барилга, Соёлын төв, хоёр сургууль, хотын зөвлөлийн байр болон бусад хэд хэдэн засаг захиргааны барилга нурсан гэв.
Резниченкогийн хэлснээр Марханец хотод хэдэн мянган хүн цахилгаангүй байгаа бол Миривскагийн мянга хүртэлх хүн хийгүй байна.
Гуравдугаар сард эзэлж авсан Запорожжиа атомын станцад Оросын зэвсэгт хүчнийг хүнд зэвсэг хадгалж, дайралт хийсэн гэж Киев буруутгаж байна. Харин Москва Украины цэргүүд цогцолборыг онилж байна гэж мэдэгдэж байгаа. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш тус бүс нутагт сүүлийн үед их буу, пуужингаар харваж байгаа нь "амиа хорлосон хэрэг" гэж тодорхойлсон нь ийм төрлийн хамгийн томд тооцогдох үйлдвэрт осол гарах вий гэсэн болгоомжлолыг улам нэмэгдүүлж байна.
Эх сурвалж: CNN