/2022.08.10/ НҮБ-ын Залуу төлөөлөгч" хөтөлбөрийн өргөдөл хүлээн авах хугацаа дуусахад 2 хоног үлдлээ.
Хөтөлбөрийн хүрээнд 18-30 насны 30 залууг сонгон шалгаруулж, хоёр сарын турш байгаль орчны тухай мэдлэг олгон байгальд ээлтэй төсөл хэрэгжүүлэх боломжоор хангах ажээ. Мөн шилдэг хоёр оролцогчийг 2022 онд Египет, Канад улсад болох НҮБ-ын олон улсын хуралд оролцуулах юм.
Залуу төлөөлөгчид хуралд оролцон эх орондоо ирсний дараа үндэсний хэмжээний уулзалтыг зохион байгуулж, сурсан зүйлсээ хуваалцаж, байгаль орчны төлөөх залуучуудын оролцооны цаашдын алхмууд, боломжуудыг тодорхойлох юм.
Энэхүү төсөл нь UN Youth Delegate буюу “НҮБ-ын Залуу төлөөлөгч” олон улсын хөтөлбөрийг Монгол Улсад нээж, анх удаа хэрэгжүүлж буй явдал юм.
Тавигдах шаардлага:
- 18-30 насны Монгол Улсын иргэн
- Монгол Улсад оршин суудаг (орон нутгаас хичээлд цахимаар оролцох боломжтой)
- Англи хэлний бичиг, ярианы дундаж түвшинтэй (CEFR - В1, intermediate)
- Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан эсвэл энэ чиглэлээр төсөл хөтөлбөрт хамрагдаж байсан туршлагатай
Бүртгэл:
2022 оны наймдугаар сарын 12-ны 23:59 цаг хүртэл дараах цахим холбоосоор хүлээн авна. Зөвхөн тэнцсэн оролцогчидтой наймдугаар сарын 18-ны дотор мэйл хаягаар холбогдоно.
"Залуу төлөөлөгч" хөтөлбөрийн өргөдөл хүлээн цахим холбоостой ЭНД дарж танилцана уу.