Ж.Батжаргал: МАН-д хагарал гэх зүйл байхгүй л байгаа биз дээ?
 

Ж.Батжаргал: МАН-д хагарал гэх зүйл байхгүй л байгаа биз дээ?

МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал намын бүлгүүдийн талаар болон бусад асуудлын талаар мэдээлэл өглөө.

Тэрээр бүлгийн зарим гишүүд хуралдаанд оролцохгүй байгаа талаар "Зарим гишүүд зайлшгүй шаардлагын улмаас гадаад томилолттой яваа. Зарим гишүүд чуулганд оролцохгүй гэх байр суурь илэрхийлсэн. Тийм зүйл байж болно. Бид бол ирцээ бүрдүүлэхийн тулд л ажиллаж байгаа.

Удирдах зөвлөлөөс тодорхой шийдвэрүүд гарсан, бүлэг дээрээс шийдвэрүүд гарсан. Үнэхээр мэдсээр байж орж ирэхгүй байгаа бол намын дүрэм, журмын хүрээнд асуудлуудаа ярина. Үүнийгээ их тодорхой зарласан.

Бид 44-үүлээ хуралдаа суусан. Энэ чинь 38-аас давчихсан тоо. Тэгэхээр хагарал гэх зүйл байхгүй л байгаа биз дээ?" гэжээ.

Нийслэлд орж ирсэн баавгайг эрэн хайж байна
Нийслэлд орж ирсэн баавгайг эрэн хайж байна
 
Байгалийн түүхийн музейг барих төсөв 94 тэрбумаас 225 тэрбум болж өсчээ
Байгалийн түүхийн музейг барих төсөв 94 тэрбумаас 225 тэрбум болж өсчээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.