
Нийслэлийн Байгаль орчны газар болон Онцгой байдлын Ерөнхий газрын алба хаагчдаас бүрдсэн хамтарсан ажлын хэсэг шуурхай бүрэлдэхүүн гарган ажиллаж байна. Учир нь Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн орчинд баавгай үзэгдсэн талаар мэдээлэл авагджээ. Одоогоор эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Баавгай анх өчигдөр шөнө, үүрээр орчимд үзэгдсэн байж болзошгүй гэнэ. Хамтарсан ажлын хэсэг Шархад, Ботаникийн эцэс, Гачуурт мөн тэдгээрийн ойролцоох уулын бүст хайгуул хийж байна.
Т.Бат